СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-01

Афганистанд үүрэг гүйцэтгэх Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Исламын Бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын VIII ээлжийн бие бүрэлдэхүүн өнөөдөр жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. .

Олон үндэстний Маршал баазын аюулгүй байдлыг хангах үүргийг бусад орны цэргийн албан хаагчдын хамт үүрэг гүйцэтгэх .

Цэргийн багийн ахлагч, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ “. Шалган нэвтрүүлэх цэгт Монгол, АНУ, Их Британи, Дани улсын цэргүүдтэй зургаан сарын хугацаанд үүрэг гүйцэтгэнэ. Манай багийн бие бүрэлдэхүүний 60 хувь нь 18-30 насны албан хаагчид байгаа” хэмээв.

Манай улсын хувьд энхийн сахиулах ажиллагаанд 15 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 2015 оноос оролцож эхэлсэн байна.

Үүрэг гүйцэтгэхээр явж буй Бодьхүүгийн аав Д.Баасанцэрэн “Миний бага хүү 017 ангид тавдахь жилдээ алба хаач байгаа бөгөөд анх удаа эх орноо хамгаалах ариун үйлсэд оролцохоор явж буйд баяртай байна. ” хэмээв.

Ажиллагааны зорилго нь Афганистан улсын үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд нийт 16 мянга гаруй албан хаагч “зэвсэгтэй дипломатчны” үүрэг гүйцэтгэж, эх орныхоо нэр төрийг өндрөөс өндөрт өргөсөөр ирсэн билээ.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.