Хятадын хоёр тусгай бүсийн нэг Хонконгод олон зуун мянган иргэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж жагссан байна. Бээжингийн эрх баригчдын гаргасан шинэ хуулиар гэмт хэргийн сэдэлтэй сэжигтнүүдийг Хонконгод биш эх газрын Хятадад шилжүүлж хэргийг нь шийддэг болох юм. Энэ нь улс төрийн шинж чанартай үйлдэл хэмээн эсэргүүцэж байна.
Өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалд ойрын 20 жилд байгаагүй олон хүн оролцож өргөн хүрээг хамарсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. 7,3 сая оршин суугчтай тусгай бүсийн нэг сая орчим иргэн Хятадын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон гэж зохион байгуулагчид дурдсан бол цагдаагийн газраас 240,000 иргэн жагсаалд нэгдсэн гэжээ.
Олон мянган иргэнийг хамарсан жагсаал жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарснаар өндөрлөсөн байна. Зарим иргэн амны хаалт зүүж Хуулийн зөвлөлийн байр луу нэвтрэхийг оролдсон ба хэв журам сахиулах цагдаа нар халуун чинжүү, резинэн сумтай буугаар гал нээжээ.
Эх газрын эрх баригчид шүүх тогтолцоонд хөндлөнгөөс оролцсоноор Хонконгийн шүүх байгууллагын бие даасан байдлыг үгүйсгэж байна хэмээн шүүмжлэгчид буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com