Нийтэлсэн:
Admin
5 жилийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томиллоо. Тодруулбал,
- нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалагийг,
- Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Отгонцэцэгийг,
- Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Эрдэнэтуяаг,
- Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Одбаатарыг,
- Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Тунгалагийг,
- нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Батсүрэнг томилсон байна.
Түүнчлэн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд Д.Байгалмааг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Х.Мейрамбекийг, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд Ч.Баярцэнгэлийг томилсон байна.