“Өнөр бүл” хүүхдийн төвийн байранд өчигдөр гал гарсны улмаас хүүхдүүдийг цэцэрлэгийн байрлуу нүүлгэн шилжүүлжээ. Тус төв дэх өсвөр насны хүүхдүүд амьдардаг байранд гал гарсны улмаас 78 хүүхэд угаартсан байдалтай Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдсэн байна. Дээрх хүүхдүүдэд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүнд тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Гал өглөөний энэ сарын 8-нд 09.40 цагийн үед тус төвийн гуравдугаар давхарт гарсан ба урьдчилсан байдлаар цахилгааны саатлаас болсон байж магадгүй юм байна. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа юм. Тус төвд 2-18 насны 190 орчим хүүхэд амьдардаг аж.
Манай улсад хүүхдийн асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн мэдлийн ганц байгууллага байдаг нь хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл" төв юм.