13.40 цагт: И-Март худалдааны төв гарсан галыг бүрэн унтраажээ. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж байна. Гарсан галыг унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр өглөө 12.30 цагийн үед Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвд гал гарлаа гэдэг дуудлага НОБГ-т иржээ. Гал гарах үед тус дэлгүүрээр маш олон хүмүүс үйлчлүүлж байжээ. Яг одоо тус дэлгүүрт түргэний болон онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна.