Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Өгөөмөр өдөр” өдөрлөгийн Нийслэлийн 9 дүүрэгт маргааш зохион байгуулахаар болжээ. Иргэд өөрт хэрэггүй болсон эсвэл хэрэглэдэггүй эд зүйлсээ авч тухайн өдөрлөгт ирснээр тухайн эд зүйлсийг авахаар хайж байгаа өөр нэгэнд зарах, эсвэл солилцох хандивлах, бэлэглэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ өдөрлөгийг хийж байгаа аж.
Та гэртээ байгаа ном, сэтгүүл, хүүхдийн тоглоом, электрон бараа, гэр ахуйн бараа, хувцас, гоёл чимэглэл зэрэг өөрт хэрэггүй бүхий л зүйлээ авч өдөрлөгт оролцоод өөрт хэрэгтэй зүйлээр солихыг хүсвэл өдөрлөгийг зориорой. Өдөрлөг болох газруудын байршил:
· Сонгинохайрхан дүүргийн урд талбайд
· Хан-Уул дүүргийн “Ажилчдын алдар” талбайд
· Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын “Номин”-гийн урд талбайд
· Чингэлтэй дүүргийн 5-р сургууль, 57-р сургуулийн өмнөх талбайд
· Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн талбайд
· Баянзүрх дүүргийн хойд талбайд
· Налайх дүүргийн Соёлын төв өргөөнд
· Багахангай дүүргийн төв талбайд