УИХ-ын чуулганы өнөөдрийн/2019.06.07/ нэгдсэн хуралдаанаар Захиргааны хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан байна. Ингэснээр энэ парламентийн бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таван хуульд хориг тавьж байгаагаас анхны удаа хоригийг хүлээж авч байгаа нь энэ юм.
Захиргааны хуулийн нэмэлт өөрчлөлт нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулсан бөгөөд
"…хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй" гэж үзэж Захиргааны хуульд хориг тавьсан байдаг юм.
Захиргааны хуульд ямар үндэслэлээр хориг тавьж байсныг дэлгэрэнгүйгээр эндээс хүлээж авна уу.