Өнгөрсөн 7 хоногт баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар 0.1-20.0 мм бороо орсноос хамгийн их нь Говь-Алтайн Эрдэнэ, Өвөрхангайн Уянга, Хэнтийн Дадал, Сүхбаатарын Уулбаян, Онгон, Баяндэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Цэнхэрмандалд 12.0-20.0 мм бороо орсон байна.
Хур тунадас 8-нд Дорнод Монголын зүүн хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно.
Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.