Манай улсад 2018 онд 16 удаагийн хоолны хордлогын дэгдэлт үүсч 555 хүн хоолны хордлого авч, эрүүл мэндээрээ хохирчээ.
Өнөөдөр дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр. Энэ өдрийг манай улс ч мөн тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдсанаас үүдэн хүн амын дунд гарч буй тэргүүлэх өвчлөлийн дийлэнх нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой байна.
2018 онд л гэхэд олон нийтийг хамарсан 16 удаагийн хоолны хордлогын дэгдэлт үүсч 555 хүн хоолны хордлого авч, эрүүл мэндээрээ хохирсон байна. Үүнээс 228 нь эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн манай улсын хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг байдал дэлхийн бусад улстай харьцуулахад дутагдалтай байна. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь нэн тэргүүний зорилго болж байна. Тиймээс хоол хүнсээр дэгдэх өвчний үeд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, хоолны хордлого сургууль дээр гарлаа гэхэд Онцгой байдал, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналт, Халдварт өвчин судлалын үндэсний төв, хэвлэл мэдээллийнхэн хамтран ажиллаж байна. Мөн сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг нийтийн хоолны эрүүл ахуйн сургалтанд хамруулж ажиллаж байгаа ажээ.