СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нууцаар хил давуулах гэж байсан 1,6 тн мансууруулах бодис илрүүлэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австралийн эрх баригчид Тайландаас нууцаар хил давуулах гэж байсан 1,6 тн мансууруулах бодисыг илрүүлсэн байна. Их хэмжээний метамфетаминыг стерео дуугаралттай чанга яригчид хийж нуусан байсныг холбооны эрх баригчид өнөөдөр мэдэгджээ.

Хилийн харуул хамгаалалтын албаны ажилчид рентген илрүүлэгчээр чанга яригчууд дотор боож багласан хайрцгууд байгааг илрүүлэн шалгахад их хэмжээний мансууруулах бодис харагджээ.

Хэрэв зах зээлд борлуулбал 1,2 тэрбум авс.доллар буюу 837 сая ам.долларт хүрэх юм. Метамфетаминаас гадна 37 кг герион олдсон байна. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ба одоогоор хэрэгт холбоотой сэжигтнүүдийг илрүүлээгүй. Их хэмжээний мансууруулах бодис зах зээлд зарагдсан бол багагүй гарз хохирол учруулах байсан гэдгийг цагдаагийн ажилтнууд хэлж байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.