СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ТЕГ: Б.Баттүшиг манайд ажиллаж байгаад ГХЯ-наас томилогдож явсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

ХБНГУ-ын Дрезден хотод 70кг хар тамхи тээвэрлэж байгаад баригдан саатуулагдсан Б.Баттүшигийн талаар өнөөдөр ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

-Туркийн Истанбул дахь ЕКГ-ын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 5 сарын 3-нд БНЧУ-ын хилээс ХБНГУ-ын хил рүү орж явахдаа саатуулагдсан. Шалгахад 70кг геройн буюу мансууруулах бодис авч явсан нь тогтоогдсон. Үйлдэл дээрээ баригдсан гэсэн үг. Энэ хэрэгт нь ХБНГУ-ын Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тагнуулын байгууллагаас энэ хэргийн хийгч, хэрэгжүүлэгч нарыг шалгаж байна. Манай хоёр улсын хооронд хууль, эрх зүйн гэрээ хэлцэл байхгүй учир энэ хэрэг Герман улсын хуулиар шийдэгдэнэ. 

Хэрэг үйлдэхдээ унаж явсан автомашин нь хувийнх байсан. Тухайн улсдаа хүсэлт гаргаад хувийн хэрэгцээндээ ДК дугаар авч болдог. 

-Б.Баттүшиг ТЕГ-аас томилогдож явсан, тийм үү? 

-Манайд ажиллаж байсан. Гадаад яамны шугамаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан. Жил гаруйн өмнө буюу богино хугацаанд гэмт хэрэгт холбогдоно гэдэг анхаарал татсан асуудал.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.