Өмнөд Африкийн Крюгер Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтны хоёр ойтой хүү тус цэцэрлэгт хүрээлэнд байдаг цоохор ирвэсийн халдлагад өртжээ. Хүүг зэргэлдээх Шонгвэ тосгоны эмнэлэгт хүргэсэн боловч амиа алдсан болохыг эмнэлгийн эмч мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.
Халдлага мягмар гарагийн шөнө ажилчдын амьдардаг байранд болжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөгчийн хэлснээр ийм явдал гарах нь тун ховор бөгөөд зэрлэг ан амьтдын зан төлөв өөрчлөгдсөнтэй холбоотой байж магадгүй хэмээн тайлбарласан байна. Жаахан хүүхэд рүү дайрсан ирвэсийг олж буудаж аюулгүй болгосон талаар мэдээлжээ.
Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах зөвлөлөөс хайртай дотны хүнээ алдана гэдэг амаргүй болохыг хэлж, амиа алдсан хүүгийн ар гэрт бүх талаар тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com