Азийн томоохон хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, экспортлогч, бизнесийн төлөөллүүд Монголын зах зээлийн судалгаа, бизнесийн хөрөнгө оруулалт, дэлхийд өрсөлдөх Монгол брэндийг бий болгох зорилгоор "Азийн хөрөнгө оруулагчид Монголд" чуулганыг анх удаа зохион байгуулах гэж байна.
Цахим худалдаа, экспортын зөвлөх үйлчилгээний Пакс Монголика ХХК, Азийн зах зээлд тэргүүлэх компаниуд болох Япон улсын маркетинг, борлуулалтын үйлчилгээ үзүүлэгч гурван том компанийн нэгдэл Glowd Inc группын үүсгэн байгуулагчид, БНСУ-ын онлайн худалдаа, олон улсад 50 гаруй салбартай экспортын “Zeffiro Inc” группын удирдлагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ы шууд худалдааны групп компани болох 40 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн “Монгол Хан” зэрэг компаниуд ирэх юм.
Олон улсад үйл ажиллагаа явуулдаг эдгээр компаниуд Монгол улсын гадаад худалдааг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, экспортын боломжуудын талаар мэдээлэл өгч, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагааг эхлүүлэх юм. Цаашлаад гадаад харилцааны хүрээнд харилцан туршлага солилцох бизнес аяллуудыг тогтмол зохион байгуулж, Азийн бизнесийн хамтын ажиллагаа олон улсын холбоо байгуулан ажиллахаар төлөвлөөд байна. Арга хэмжээний үеэр үйлдвэрлэгч нартай тусгайлан уулзалт хийх ажээ.
Чуулган энэ сарын 13-ны өдөр Их Монгол Оффисын хурлын танхимд болох ба дэлгэрэнгүй мэдээллийг 88028828, 99992844 утсуудаар холбогдож авах юм. Ирсэн зочин бүрт БНСУ-ын CELLTRION SKINCURE гоо сайхны брэндийн гарын бэлэгтэй төдийгүй зочдын тоо хязгаартай байна.