СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2018-10-01

Хакердуулсан 50 сая хэрэглэгчийн нэг нь Марк Зукербэрг байв

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Саяхан фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийг хакердсан хэрэг гарч олныг шуугиулсан. Хакердуулсан хэрэглэгчдийн дунд тус цахим сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукербэрг болон компанийн гүйцэтгэх захирал Шериль Сэндберг зэрэг удирдах түвшний албан хаагчид багтсан байна. Одоогоор мэдээллийн санд онц ноцтой гарз хохирол учраагүй, аюулгүй байдлаа дахин чангатгасан гэж мэдээлсэн ч яг юу болсон талаарх мөрдөн шалгах ажил эхний шатандаа явж байна.

Мэдээж хэрэг хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан. Тиймээс нууц үгээ солих, фэйсбүүкт нэвтэрсэн байрлалуудаа шалгахыг хэрэглэгчдэд анхааруулж байгаа. Нөгөө талаас фэйсбүүк компанийн удирдагчдын хаяганд халдсан нь нөхцөл байдлыг улам бүр сэжиг бүхий болгож байна. Хэрэглэгчдээс гадна компанийн дотоод аюулгүй байдал, мэдээлэлд заналхийлсэн хэрэг юм. Энэ удаагийн цахим халдлагын цаана хэн байгааг хараахан олж тогтоогоогүй байна.

2014 онд “Sony Pictures” компани цахим халдлагад өртсөний дараа дарга нь ажлаасаа халагдсан. Үүнээс хойш 2015 онд АНУ-ын хоёр ч том хуулийн фирм дотоод мэдээллээ алдсан.

Эх сурвалж: www.qz.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.