СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Вьетнам эдийн засгаараа 10 жилийн дотор Сингапурыг давахаар байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Вьетнамын эдийн засаг ердөө 10 жилийн дотор Сингапурын эдийн засгийг давахаар байгаа талаар Сингапурын “DBS” банкнаас гаргасан судалгаанд онцолжээ. Тус банкны ахлах эдийн засагч Ирвин Сеах сүүлийнжилүүдэдВьетнамын эдийн засаг хурдацтайгаар өсч байгааг онцлоод эдийн засаг нь ингэж хурдан өсөхөд үзүүлж буй нөлөөгөөр нь дараах хүчин зүйлсийг нэрлэсэн байна.

Үүнд: -АНУ, БНХАУ-ын худалдааны дайн

-Эдийн засгийн бодлогоо урт хугацаанд төлөвлөж , тогтвортойгоор хэрэгжүүлдэг байдал

-Гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт Одоогийн байдлаар Вьетнамын эдийн засаг 224 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд энэ нь Сингапурын эдийн засгийн(324 тэрбум ам.доллар) 69 хувьтай тэнцэж байгаа юм.

 Вьетнамын эдийн засгийн гол салбарууд АНУ, БНХАУ-ын худалдааны дайн

-Хятадад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын компаниуд худалдааны дайн эхэлж, харилцан бараа бүтээгдэхүүндээ татвар нэмэгдүүлж эхлэх үеэс Вьетнамын хямд ажиллах хүчин, бизнесийн таатай орчинг судалж, тус улсад үйл ажиллагаа явуулах сонирхол нь нэмэгдэх болжээ. Петерсон институтын судлаач Мэри “АНУ, БНХАУ-ын худалдааны маргаанаас Вьетнам хэдийнэ ашиг олоод эхэлсэн. Хоёр улсын худалдааны маргаан хурцдаж эхэлсэн үеэс эхлэн тус улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлснийг олон үзүүлэлтээс харах боломжтой” гэдгийг онцолжээ.

Сүүлийн 10 жилд Вьетнамын эдийн засаг хурдацтай өсч байгаа. Тухайлбал, үйлдвэрлэлийн салбар нь эрчимтэй хөгжиж “IKEA” шиг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг улсын үйлдвэрийн тоо нэмэгджээ. Хонконгд төвтэй “Baker & McKenzie” судалгааны байгууллага “Худалдааны маргаан үүсэхээс өмнө Вьетнамын хямд ажиллах хүч, бизнесийн таатай орчинг сонирхох гаднын тэртусмаа АНУын компани олон байсан. Харин худалдааны маргаан хурцдсанаас байдлыг улам хурдасгаж байна” гэжээ. Цахилгаан бараа , технологийн салбар- Вьетнам нь Ази бол он А фрик дахь цахилгаан барааны экспортоороо хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Тиймээс “Samsung” болон “Microsoft” зэрэг үндэстэн дамнасан томоохон компаниуд тус улсад салбараа нээх гарц хайж эхлэх болсон.

Хямд ажиллах хүч

Түүнчлэн тус улс Дэлхийн банкнаас гаргадаг “human capital” индексээр дэлхийд хоёрдугаарт ордог. Өөрөөр хэлбэл, тус улсын хүн амын дийлэнхийг 30 болон 30-аас доош насны залуучууд эзэлдэг гэсэн үг юм. Энэ бол технологийн төдийгүй үндэстэн дамнасан томоохон корпорацууд Вьетнамыг сонирхох болсон хамгийн гол шалтгаан.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалт

Эдийн засгийн тогтвортой байдал-Вьетнамын бодлого боловсруулагчид эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулдаг. Түүнчлэн тус улсын эдийн засгийн хэтийн төлөв, эдийн засгийн өсөлтийн урт хугацааны прогноз нь ч нэлээн өөдрөг байгаа юм. эдийн засагчдын байр суурь “Maybank Kim Eng” судалгааны байгууллагын судлаач, эдийн засагч Чуа Хак Бин Вьетнамын эдийн засаг энэ байдлаараа өсвөл Сингапурыг гүйцэхэд ердөө л таван жил шаардлагатай гэжээ.

“CIMB”-ийн эдийн засагч Сон Сен Вун Вьетнамын эдийн засаг өссөнөөр бүс нутгийн эдийн засаг ч дагаад өсөх боломжтой гэж үзэж байна. Ер нь ирэх жилүүдэд Малайз, Индонез, Тайланд зэрэг орны эдийн засаг хурдацтайгаар өсч, Сингапурыг гүйцэхээр байгаа аж. Өнгөрсөн 2017 оны байдлаар Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 57 мянга ам.долларт хүрч, Австри, Швед, Дани зэрэг нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэх орнуудтай эн зэрэгцэж очсон юм.

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: https://www. todayonline.com/singapore/vietnams-economy-overtake-singapores-10-years-dbs-report

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.