СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Батбаатар: “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK монголчуудын хийж чадах ажлыг зориуд хятадуудаар хийлгэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар: 

-2019 оны нэгдүгээр сард гурван төрийн бус байгууллагаас надад хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийн дагуу би “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн үйл ажиллагаа явуулдаг 19, 21 дүгээр талбайд очиж ажиллахад маш ноцтой зөрчлүүд илэрлээ.
“ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK Монгол, БНХАУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийг ноцтойгоор зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл,
.
Мөн "Та нар талбайдаа монгол залуусыг ажиллуул" гэдэг санал тавихад "Үгүй" гэж хариулж байна. "Хэрвээ ажиллуулбал зөвхөн хог цэвэрлүүлэх ажил л хийлгэнэ" гэж хэлсэн. Монгол Улсад хэрвээ төр гэж байдаг бол арга хэмжээ аваач ээ хэмээн хүсч байна.
Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайханаас “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-д хууль бусаар оруулж ирсэн кранаа гарга гэсэн бичиг явуулахаар крануудаа хил дээр аваачиж орхичихоод өөрсдөө явчихдаг. Харин техникээ гаргадаггүй. Тэгж байснаа тэр техникүүдээ буцааж оруулдаг ийм л байдалтай байгаад байна. Онцгой зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой техник хэрэгслийг ердийн зөвшөөрлөөр оруулж монголын хуулийг зөрчсөөр байна” гэв.
-“ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-д хэчнээн монгол хүн ажиллаж байгаа вэ?
-Энэ компанид туслан гүйцэтгэгч монгол компани байхгүй. Харин.
-Та бүхний тавьж байгаа гол шаардлага юу вэ?
-Бид үйл ажиллагааг нь гацаах зогсоох гээгүй. Ажлаа хэвийн үргэлжлүүлэг. Гэхдээ монголчуудын хийж чадах, нарийн мэргэжил шаардахгүй ажилд монголчуудыг олноор нь ажиллуулж өгөөч ээ л гэж хүсч байгаа. Мөн хууль бусаар оруулж ирсэн техникүүдийг нь гаргаж, монгол компаниудын техник хэрэгслүүдийг тус талбайд ажиллуулахыг шаардаж байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.