Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо болж өндөрлөлөө. Найман өдрийн турш болсон тэмцээний багийн барилдаанд япончууд аварга цолоо хамгаалсан бол франц удаалж, нэгдсэн Солонгосын баг, Оросын хамт хүрэл медалийн тавцанд зогсов. Харин манайхан “А” хэсэгт багтан Японтой барилдахдаа нэг ч ялалт авч чадаагүй. Тэгвэл ганцаарчилсан төрөлд мөн л Японы жүдочид үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тэд долоо алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар нутаг буцав. БНСУ удаалж, Франц, Гүрж, Иран эхний тавд багтлаа. Ердөө долоон орон алтан медаль хүртсэн бол 22 улс ямар нэгэн байдлаар медалийн тавцанд зогссоны нэг нь Монгол. Монголчууд гурван хүрэл медальтай уржигдар нутагтаа ирсэн юм. Тодруулбал, Д.Сумъяа дэлхийн аваргаас гурав дахь медалиа зүүсэн бол Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нар дэлхийн медальтан болсон билээ. Хэдийгээр манай жүдочид өмнөх дэлхийн аваргаас тааруу амжилттай оролцсон ч хүнд жинд шилдэг өрсөлдөгч байсан нь бахархууштай. Хоёр жил дараалан +100 кг-д дэлхийн аваргаас медаль авсан нь энэ. Ингэснээр Монголын баг 14 дүгээрт эрэмбэлэгдэв. Бельги, Израиль, АНЭУ, АНУ, Швед, Узбекстан, Итали, Чех, Хятад зэрэг орны жүдочид дэлхийн дэвжээ хатуу гэдгийг мэдэрсэн. Тэгвэл +100 кг-д 11 жилийн дараа шинэ аварга мэндэлсэн нь Гурам Түшишвили хэмээх 23 настай гүрж эр байлаа. Тэрбээр Гүржээс жүдогийн дэлхийн аварга болсон гурав дахь бөх болсон байна. Харин тэмцээнийг зохион байгуулсан Азербайжаны баг амжилтаа хангалтгүй хэмээн үнэлүүлж дэлхийн аваргаас нэг мөнгө, нэг хүрэл медаль, хоёр шагналт байртай л үлдлээ.
Гурван жинд япончууд дэлхийн чансааг тэргүүлж байна
Бакуд өндөрлөсөн ДАШТ-ий дараа олон улсын жүдо бөхийн холбооноос шинэ чансаа гаргав. Уг чансаагаар хамгийн хөнгөн гурван жинд япончууд тэргүүлж эхэлсэн бол 81 кг-д Иран, 90 кг-д Испани, хамгийн хүнд хоёр жинд гүржүүд манлайлж байна. Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаатар есөн байр ахиж 15 дугаарт эрэмбэтэй болсон нь манайхнаас хамгийн “хол дэвшсэн” жүдоч болов. Эрэгтэйчүүдээс Гүржийн Гурам Түшишвили чансаагаа 7000-д хүргэсэн анхны жүдоч болж байна. Ингээд эрэгтэйчүүдийн чансаанд хэрхэн өөрчлөлт орсныг хүргэе.
60 кг
1. Нагаяма Рюүжи (Япон 5970 оноо)
2. Наохиса Такато (Япон 5700)
3. Роберт Мшвидобадзе (ОХУ 5350)
4. Амиран Папинашвили (Гүрж 4378)
5. Франциско Гарригос (Испани 3897)
6. Гусман Кыргызбаев (Казахстан 3561)
7. Д.Амартүвшин 3444
19. Г.Болдбаатар 1770
40. Ж.Амарболд 925
41. Б.Амартүвшин 891
66 кг
1. Хифүми Абэ (Япон 6100)
2. Таль Фликер (Израиль 4888)
3. Ан Баул (БНСУ 4250)
4. Важа Маргвелашвили Гүрж 3866
5. Г.Хэрлэн 3855
6. Георгий Зантарая Украин 3680
7. Барух Шмайлов Израиль 3565
17. Д.Алтансүх 2197
33. Ё.Басхүү 1229
44. Д.Төмөрхүлэг 1048
51. Б.Эрхэмбаяр 876
128. А.Батсуурь 183
73 кг
1. Соичи Хашимото Япон 6440
2. Ан Чанг Рим БНСУ 5380
3. Хидаят Гейдаров Азербайжан 4815
4. Г.Одбаяр Монгол 4585
5. Рустам Оруджов Азербайжан 4255
6. Лаша Шавдатуашвили Гүрж 4107
7. Томми Матиас Швед 3946
10. Ц.Цогтбаатар 2982
40. Н.Хадбаатар 1119
83. С.Баяртүвшин 413
167. Ё.Басхүү 130
81 кг
1. Саид Моллай Иран 6499
2. Франк де Вит Голланд 4808
3. Фүживара Сотаро Япон 4285
4. Хасан Халмурзаев ОХУ 4160
5. Алан Хубецов ОХУ 3832
6. Аслан Лаппинагов ОХУ 3502
7. Доминик Рессел Герман 3376
8. О.Ууганбаатар 3293
15. Н.Дагвасүрэн 2313
188. Б.Батбилэг 84
196. Б.Гаажадамба 80
90 кг
1. Николоз Шеразадишвили Испани 5889
2. Александр Куколь Серб 4748
3. Бека Гвианишвили Гүрж 4227
4. Гвак Дон Хан БНСУ 4161
5. Кэнта Нагасава Япон 3940
6. Устопириён Тажикистан 3861
7. Кристиан Тотх Унгар 3740
9. Г.Алтанбагана 3389
70. Э.Мөнхжаргал 484
100 кг
1. Варлам Липартелиани Гүрж 6386
2. Михаиль Коррел Голланд 5566
3. CHO Guham Өмнөд Солонгос 4896
4. Нияз Ильясов ОХУ 4017
5. Тома Никифоров Бельги 3700
6. Хорхе Фонсека 3643
7. Кирилл Денисов ОХУ 3562
15. Л.Отгонбаатар 2500
112. О.Хангал 183
114. Б.Жанчивдорж 178
127. Д.Цэрэнням 112
139. Х.Цогтгэрэл 90
188. Д.Ишдорж 30
193. О.Цэцэнцэнгэл 26
305. Б.Билгүүн 1
+ 100 кг
1. Гурам Тушишвили Гүрж 7202
2. Лукас Крпалек Чех 3671
3. Ө.Дүүрэнбаяр 3628
4. Дэвид Моура Бразил 3621
5. Маси Сарнаки Польш 2804
6. Ким Сон Мин БНСУ 2747
7. Кагэүра Кокоро Япон 2700
20. Н.Түвшинбаяр 1686
46. Б.Тэмүүлэн 914
М.Уранцэцэг, Д.Сумъяа нар тэргүүн байраа алдав
Эмэгтэйчүүдийн чансаанд багагүй өөрчлөлт орлоо. Удаан хугацааны турш 48, 57 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлсэн манай М.Уранцэцэг, Д.Сумъяа нараас гадна 63кг-д Словенийн Тина Трстняк байраа алдав. Эмэгтэйчүүдийн дэлхийн чансаанд Дарья Белодед, Үта Абэ, Цүкаса Ёшида, Мари-Эв Гайе, Сара Асахина гэсэн шинэ тэргүүлэгчид гарч ирэв. Чансааг хүргэе.
48 кг
1. Дарья Белодед Украин 6135 оноо
2. Тонаки Фүна Япон 5986
3. М.Уранцэцэг Монгол 5620
4. Ирина Долгова ОХУ 5025
5. Г.Отгонцэцэг Казахстан 4435
6. Николич Милика Серб 4228
7. Паула Парето Аргентин 3657
39. Э.Гэрэлмаа 879
56. Г.Наранцэцэг 512
62. Б.Хорлоо 415
89. Э.Базаррагчаа Азербайжан 201
52 кг
1. Абэ Үта Япон 5900
2. Бушар Амандин Франц 5808
3. Эрика Миранда Бразил 5041
4. Наталья Кузютина ОХУ 5020
5. Ай Шишимэ Япон 4625
6. Дистриа Красники Косово 4504
7. Жессика Перейра Бразил 4111
32. Б.Хорлоодой 944
56. М.Уранцэцэг 535
64. Ч.Аззаяа 401
68. Г.Ганцэцэг 368
84. А.Цолмон 262
93. П.Буянхишиг Азербайжан 227
134. Л.Сосорбарам 83
164. У.Цэлмэг 36
198. Э.Базаррагчаа Азербайжан 10
57 кг
1. Ёшида Цүкаса Япон 6510
2. Д.Сумьяа Монгол 6466
3. Дэвис Некода Смит Их Британи 4803
4. Нора Гякова Косово 4462
5. Криста Дэгүчи Канад 4450
6. Тереза Штолл Герман 4309
7. Хелен Ресевеакс Франц 3722
24. Л.Энхрийлэн 1487
80. Ц.Хулан 301
82. М.Ичинхорлоо Азербайжан 289
111. А.Цолмон 160
131. М.Бундмаа 92
178. Л.Нинжин 32
185. П.Буянхишиг Азербайжан 26
63 кг
1. Кларисс Агбеньену Франц 7176
2. Тина Трстеньяк Словен 5505
3. Таширо Микү Япон 5250
4. Набэкүра Нами Япон 4745
5. Франссен Жуул Голланд 4170
6. Траждос Мартина Герман 3908
7. Лески Андрея Словен 3656
17. Б.Мөнгөнчимэг 2243
21. Б.Ганхайч 1833
68. Ц.Цэрэннадмид 368
118. М.Даваасүрэн 107
140. Ц.Мөнхзаяа 60
70 кг
1. Мари-Эв Гайе Франц 5820
2. Арай Чизүрү Япон 5750
3. Мария Портело Бразил 4797
4. Анна Берхольм Швед 4217
5. NIANG Assmaa Марокко 4016
6. Санне ван Дийке Голланд 3958
7. Ёоко Оно Япон 3890
40. Ц.Наранжаргал 792
101. Б.Хулан 129
152. Б.Хонгорзул 41
-78 кг
1. Гуусье Стеенхуйс Голланд 6155
2. Мархинде Веркерк Голланд 4932
3. Натали Пауэлл Их Британи 4724
4. Одри Чёмео Франц 4653
5. Маделайна Малонга Франц 4640
6. Хамада Шёори Япон 4502
7. Майра Агияр Бразил 4328
90. Ц.Наранжаргал 130
+ 78 кг
1. Сара Асахина Япон 6300
2. Лариса Церич Босни 5630
3. Ким Мин Жёон Өмнөд Солонгос 5345
4. Мариа Суэлэн Алтеман Бразил 4540
5. Идалис Ортис Куба 4060
6. Сонэ Акира Япон 3625
7. Ирина Киндзерская Азербайжан 3540
34. Б.Мөнхтуяа 813
70. Э.Гандиймаа 221.
Б.Мөнхзул