СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-07

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр(2019.06.06) болж дуусчээ. Ингээд санал хураалтад Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцсон байна.

Тиймээс Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай Тооллогын тов комиссын тогтоол гаргажээ. 

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоол

Дашнямын Цогтсайханы намтар:

Төрсөн он, ам бүл

1965 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Мэргэжил, эрдмийн зэрэг, цол 

Эрх зүйч

Төгссөн сургууль

• 1973-1983 онд Өмнөговь аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль,

• 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгссөн

Ажлын туршлага

• 1988.07-10 дугаар сард Дорноговь аймгийн шүүхэд “Дадлагажих ажилтан”,

• 1988-1991 онд Дорноговь аймгийн 5 дугаар хэсгийн шүүхийн “Шүүгч”,

• 1991.04-07 дугаар сард Хууль зүйн яаманд “зааварлагч”,

• 1991-1996 онд “Билгүүн” ББХК-д хуулийн зөвлөх,

• 1996-2001 онд Дорноговь аймгийн шүүхийн “Шүүгч”,

• 2001-2006 онд Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхэд Ерөнхий

шүүгч,

• 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч,

• 2008-2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч,

• 2013-2014 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн

“Шүүгч”,

• 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн

“Шүүгч”,

• 2015.07.01-ээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүгчээр ажиллаж байна.

Улсад 31 дэх жилдээ ажиллаж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.