Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Нийслэл Улаанбаатар хот болон Монгол Улсын 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Боловсролын яамны харьяа байгууллагуудын удирдлагуудтай видео хурал хийлээ.
Уг хурлаар 21 аймагт баригдаж буй сургууль цэцэрлэг соёлын байгууллагын барилга бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлуудад нь хариулт өгчээ.
БСШУСЯ-аас 2019 оныг боловсролын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил болгон зарлаж, энэ онд 603 сургууль, цэцэрлэг, соёлын барилгыг улсын хэмжээнд барьж байгаа аж. Тэдгээрийн ихэнх нь сургууль, цэцэрлэгийн барилгууд юм байна.