СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эмэгтэйчүүд ажил дээрээ өсгийтэй гутал өмсөх ёстой” гэж Японы эрх баригчид үзэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Ажлын байрандаа заавал өндөр өсгийт өмсөх ёстой гэсэн шаардлагын эсрэг 19,000 эмэгтэй нэгдэж уг дүрмийг халах хүсэлтээ Японы эрх баригчдад өргөн барьсан билээ. Хүсэлтийн хариуд тус улсын Эрүүл мэнд, Хөдөлмөрийн яамны сайдууд эмэгтэйчүүд ажил дээрээ өсгийтэй гутал өмсөх нь нэн шаардлагатай төдийгүй зүй зохистой гэсэн байр сууриа хамгаалжээ.

Жүжигчин, зохиолч Юми Ишикавагийн санаачилснаар цахим сүлжээнд #KuToo хөдөлгөөн газар авсан юм.  Энэ нь куцу-гутал, куцуу-өвчин шаналал гэсэн үгнүүдээс гаралтай ажээ. Аяныг санаачлагч Ишикава холбогдох яамны эрх баригчидтай уулзаж бүсгүйчүүд ч мөн ажлын байран дээрээ эрчүүдийн адил хавтгай ултай гутал өмсөж болно гэж үзсэн юм.

Дэлхийн бусад улс орнуудад ажлын байрны дресс кодыг эсэргүүцсэн санал хэд хэдэн удаа гарч байжээ. Их Британи улсад зочид буудлын угтагчаар ажилд орох гэж ирсэн бүсгүйд заавал өндөр өсгийт өмсөх шаардлага тавихад ажлаасаа татгалзсан тохиолдол бий. 2017 онд Канад улсад эмэгтэй ажилчид өндөр өсгийт өмсөх ёстой гэсэн dress code-ыг эсэргүүцэж шаардлагын дагуу цуцалж байжээ.

 

 

Бүхэл өдрийн турш өндөр өсгийт өмсөх нь биеийн галбирыг цэгцтэй сайхан харагдуулах хэдий ч биед хэт их ачаалал өгснөөр өвдөх зовиурлахаас гадна хальтирч унах, гэмтэх, хөлөө бэртээх аюултай юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.