СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Серена Уильямс Форбесын жагсаалтад багтсан анхны эмэгтэй тамирчин болов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Мэргэжлийн теннисийн спортын домогт тамирчин Серена Уильямс алдарт Форбес сэтгүүлээс гаргадаг өөрийн хөдөлмөрөөр амжилтад хүрсэн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан анхны тамирчин бүсгүй болов.

Форбесын гаргадаг өөрийн хүч хөдөлмөрөөр амжилтад хүрсэн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтад домогт теннисчин бүсгүй 225 сая ам.долларын хөрөнгөтэйгээр багтсан байна. Серенагийн нэг ч тоглолтыг үзээгүй хүн олон нийтийн цахим сүлжээ, сурталчилгаанаас хэдий нь түүнийг таньдаг болсон байдгаас харахад өөрийн имижийг бүрдүүлж олонд танигдсан гэдгийг харж болох юм.

Мөн гоо сайхан, хувцас загварын ертөнцөд томоохон брэнд компаниудтай хамтран ажилладаг нь орлогын багагүй хувийг бүрдүүлдэг аж. Тухайлбал Серена Уильямс ойрын жилүүдэд стартап бизнесүүдэд хөрөнгө оруулсан ба энэ хавар дөрөвдүгээр сард өөрийн Serena Ventures хөрөнгө оруулалтын эзэнт гүрнээ эхлүүлээд удаагүй байна.

 

 

Ирээдүйд тэр үнэт эдлэл, хувцас загварын брэндээ гаргахаар төлөвлөж байна. Форбес сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “би зөвхөн нүүр царай байхын оронд дэд бүтэц, брэндийн салбарт хүчээ соримоор байна” гэжээ.

Домогт тамирчин бүсгүй уг жагсаалтад хөгжмийн салбарын хамгийн чинээлэг эмэгтэй дуучин Рианна болон Кайли Женнер нартай нэгдсэн юм. Форбес сэтгүүлээс гаргасан тэрбумтнуудын жагсаалтад Jay-Z шинээр багтаж анхны тэрбумтан рэппер болсныг бид мэдээлсэн билээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.