Бээжингээс Парисыг зорьж буй 250-аад хүний бүрэлдэхүүнтэй 120 ганган чамин, ховор нандин төмөр хүлгийн цуваа Улаанбаатарт саатаад байгаа юм. Хоёр хоногийн өмнө Монголд ирсэн энэхүү цуваа өнөөдөр замдаа гарахад бэлтгэн Блю Скай зочид буудлын зогсоолд байрлаж байна. Энэ сарын 7-нд Сүхбаатарын талбайд өөрсдийн автомашинаа олон нийтэд харуулах юм.
Тэд энэ сарын 2-нд Бээжингээс хөдөлж, Улаанбаатарт хотод ирээд байгаа бөгөөд ОХУ, Казахстан, Финланд, Эстон, Латви, Польш, ХБНГУ, Бельги, Франц хүртэл 36 хоногийн турш 13 679.424 км замыг туулж ирэх долдугаар сарын 7-нд Парис хотод өндөрлөх ажээ.
1907 оноос эхэлсэн “2019 Peking to Paris Motor Challenge” ес дахь удаагаа ийнхүү үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн аялалд хамгийн эртний төмөр хүлэг нь 1 дугаартай 1907 оны “Contal Mototri Tricycle” загварынх байсан бол хамгийн он залуу нь 120 дугаартай 1975 оны “Contal Mototri Tricycle” загварынх ганган автомашин байлаа.
Энэхүү аялалд явснаар адал явдлыг мэдрэхээс гадна Монгол, Казахстаны цөлд шөнийг өнгөрөөхөөс боломжтой гэдгийг тус аяллын сайт дээр онцлон тэмдэглэсэн байна. Аялагч нар өдөрт 400-650 км замыг туулах аж.