СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Америкчууд Д.Трампыг дахин сонгож магадгүйг судалгаагаар харуулав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгогдсоноосоо хойш эдийн засгаас бусад хүмүүнлэг, цагаачлал зэрэг олон салбарт сөрөг сэтгэгдэл үлдээдэг ч америкчууд түүнийг 2020 онд дахин сонгогдоно гэдэгт итгэлтэй байна.

Ард иргэдийн дунд хийсэн шинэ судалгаагаар 54 хувь нь Трамп дахин ялна гэж саналаа өгсөн бол 41 хувь нь ялагдана гэж үзжээ. Хагас жилийн өмнө буюу өнгөрсөн оны 12 дугаар сард хийсэн судалгаанд сонгогчдын 51 хувь нь Трампыг дахин сонгуульд ялахгүй гэсэн санал өгсөн байна. Энэ үетэй харьцуулахад иргэдийн Трампад үзүүлж буй итгэл нэмэгджээ.

Дэлгэрүүлбэл түүнийг худлаа ярьдаг гэж иргэдийн 13 хувь, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг гэж 11 хувь нь, мэдлэг боловсрол дутмаг гэж 11 хувь, Ерөнхийлөгчтэй адилгүй гэж долоон хувь нь шүүмжилсэн байна.

Харин дэмжигчдийн 26 хувь түүнийг эдийн засгийн байдлыг сайжруулсан гэж, 12 хувь нь амлалтдаа хүрдэг гэж, есөн хувь нь бусад Ерөнхийлөгчөөс илүү их зүйл хийж бүтээсэн, найман хувь нь ажилгүйдлыг бууруулсан, таван хувь нь хилийн бодлогыг нь дэмждэг учраас дахин ялна гэж хариулжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.