СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Ганхуяг: БНХАУ-ын иргэн Ү Жүн Хуа намайг дарамталж, алах захиалга өгсөн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 


БНХАУ-ын иргэд Монголын иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудлаар өнөөдөр иргэд мэдээлэл хийлээ.

Иргэн Р.Эрдэнэчимэг: “2015 оны наймдугаар сарын сүүлээр аав минь ханиагаад байсан юм. Тэгээд энд нэг сайн эм зардаг хүн байна гээд нэгдүгээр хороололд байх . Энэ хэрэгт бид эрүү үүсгүүлэхээр цагдаад хандсан боловч хоёр прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Тэр эмийг мэргэжлийн хяналтын байцаагч шалгаад Монгол Улсад бүртгэлгүй эм болохыг тогтоосон. Хамгийн ноцтой нь Ү Жүн Хуа гэдэг хүн одоо болтол бүртгэлгүй эмээ зарж байгаа. Үүдэнд нь олон хүмүүс дугаарлаад байж байдаг гэсэн” гэв.


Иргэн Б.Ганхуяг: “Ү Жүн Хуа гэдэг хүн миний уурхайн лицензийг залилж хохироосон. Тэр хүн уурхайд маань хөрөнгө оруулна гэж хэлээд тэгэхийн тулд уурхайн лицензээ миний эхнэрийн нэр дээр шилжүүлбэл хөрөнгө оруулна гэж хэлсэн. Тэрнийх нь дагуу би уурхайн лицензээ Ү Жүн Хуагийн эхнэр н.Соёл-Эрдэнийн нэр дээр шилжүүлээд алдаж хохирсон. Миний уурхайн лиценз Хэнтий аймгийн Дадал суманд байрлах жоншны уурхай л даа. Энэ уурхай жилд 5-6 сая ам.долларын цэвэр ашигтай төсөл. Ү Жүн Хуа миний уурхайн лицензийг аваад зогсохгүй намайг алах захиалгыг 2017 онд н.Наранбаяр гэдэг хүнд өгсөн байсан. . Хятадууд хууль хяналтын байгууллагуудыг хүртэл гартаа атгачихсан байна” гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.