LIVE: Н.Төгсцогт: Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах
LIVE: Н.Төгсцогт: Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах

Сурталчилгаа
LIVE: Н.Төгсцогт: Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах

 

Сонирхогчдын боксын Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх наймдугаар сард болох мэргэжлийн боксын WBC тулааныхаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.


Н.Төгсцогт:

 

-Би дараагийн тулаанаа энэ наймдугаар сарын 03-нд хийнэ. Тиймээс тулаанаас өмнө амрахаар эх орондоо ирээд байна. . Гарри Расселийг жаахан судалсан.
Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах. Одоогоор “Верон” брэндтэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулаад байгаа. Би сүүлийн дөрөв, таван жил бүс авч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх зорилт тавин тулалдсан. Мэргэжлийн тамирчин хүнд том жижиг, хүнд хөнгөн тулаан гэж байдаггүй. Бүгд бие махбод эрүүл мэндээрээ дэнчин тавьж хийдэг тулаан шүү дээ.
Надад гэхдээ ямар ч айдас дарамт байхгүй. Надад битгий эргэлзээсэй гэж хүсч байна. Манай Улсын иргэд мэргэжлийн боксын талаарх мэдээлэл нэлээн хомс байгаа. Тиймээс дэлгэрэнгүй, үнэн бодитой мэдээлэл өгөхийг хүссэн. Хоёрдугаарт, миний царай төрхийг харж, дуу хоолойг сонсохыг хүссэн хүмүүстэй уулзахыг хүссэн.


. Одоо дөнгөж 60-70 хувьтай л суралцаж байна.

Боксчин болох бол миний таван настайгаас эхэлсэн мөрөөдөл. Би боксын бэлтгэлээ хийгээд явж байхад миний үеийнхэн мэргэжлийн дэвжээнд амжилт гаргаад эхэлсэн нь хор шарыг минь хүргэдэг байсан. Тиймээс мэргэжлийн дэвжээнд заавал очих ёстой юм байна гэж шийдээд эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргаж байсан.
Мэргэжлийн боксын тулааныг эх орондоо зохиохыг хүсдэг. Хэрвээ бүсээ авч түүнийгээ хамгаалчихвал нэг сайхан өдөр эх орондоо мэргэжлийн боксын тулаан хийж болох байх шүү.
АНУ-д очоод эхний хоёр жил бэлтгэл хүнд байсан. Одоо тэр бэрхшээлийг давчихсан учраас аливаа асуудал бэрхшээл гарахгүй байгаа. 

Монголчуудын хар сүлд дайнд ялагдаж үзээгүй. Тиймээс би Кингтуг нэрээр тулалддаг болсон хэмээн ярилаа.

 Харин Олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин П.Сэрдамба “гэв.
Ташрамд хэлэхэд, Н.Төгсцогт мэргэжлийн боксын 57,2 кг буюу хагас хөнгөн жинд 11 дэх тулаанаараа IBO-ийн Дэлхийн аваргын бүсийг эзэмшсэн юм. Тус бүсийг эзэмшсэн учраас WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гарри Расселлтай аваргын бүсийг нь булаан авахын төлөө тоглох эрхтэй болсон юм.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0