Олон нийтийн яриад байгаа бүхнийг авч хэлэлцээд дүн шинжилгээ хийсэн. Ажлын хэсгийн эдгээр гишүүд бүгд энэ хуулийн төсөлд үзэл бодлоо хэлж, оролцсон. Ямар нэгэн улс төрийн нам хүчний эрх ашгийг оруулахгүй. Зөвхөн Монгол Улсын 3,2 сая хүн энэ өөрчлөлтийг хийж байгаа гэдгийг онцолъё.
Хүмүүсийн хамгийн их дэмжсэн заалтуудыг хасаагүй. Тухайлбал, давхар дээлийг бүрэн тайлаагүй. Манайх Ерөнхий сайд болон 4 хүртэлх гишүүн давхар дээлтэй байж болохыг зааж өгсөн.
Байгалийн баялагийн хуваарилалтын асуудлаар иргэдээс маш олон санал ирсэн. Үүнийг, Төрөөс байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, тогтворто байдлыг баримтална гэдгийг зааж өгсөн.
УИХ-д төсвийг хянан шалгах түр хороо байгуулах зүйл заалт орсон.
УИХ-ын ээлжит сонгууль явуулахаас нэг жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй байх заалтыг оруулснаар Сонгууль тогтвортой явах боломж бүрдэнэ гэж үзсэн.
Энэ өөрчлөлтөөр шударга, хараат бус шүүхтэй байх нөхцөл бүрдэнэ. Эрх мэдлийн зөв тэнцвэр бий болно.
Хэзээнээс хэлэлцэж эхлэх вэ?
Ажлын 7 хоног, ажлын 9 хоног завсарлах байдлаар ажиллана. Дундуур нь иргэдийн саналыг сонсоно. Түүнээс биш наадмын өмнө тувт хэлэлцээд дуусгана гэсэн ойлголт байхгүй.