Ц.Даваасамбуу
Манай улс чөлөөт бүс байгуулах тухай ярьсаар даруй 20 шахам жилийн нүүр үзлээ. Гэвч сүндэрлэн босч бөөн бөөн орлого олох цаг мөдгүй бололтой. Гэтэл зарим улс зөвхөн чөлөөт бүсээрээ л эдийн засгийн дийлэнх хувиа бүрдүүлж байна.
Коста Рика Улсын эдийн засгаа либералчлах бодлогын тулгуур нь чөлөөт бүсийн санаачилга байсан гэдэг. 1981 онд чөлөөт бүсийн тухай хууль батлагдаж, чөлөөт бүс дотор үйлдвэрээ байгуулахыг гадаадын компаниудад уриалжээ. Тэдний гол амжилт нь чөлөөт бүсийн тухай хэвшмэл ойлголтоос өөрсдийгөө чөлөөлж чадсанд оршино. Чөлөөт бүсийг асар том агуулахтай худалдааны лангуу төдий газар биш, харин чөлөөтэй үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, амьдрал буцалсан зах зээлийн талбар болгон хувир га жээ. Ялангуяа “Интел”, “Проктер&Гамбле” зэрэг дэлхийд алдартай үйлдвэрийн салбарууд байгуулагдсанаар экспортын бүтээгдэхүүний тоо болон чанарт огцом эргэлт гарсан аж.
Тухайлбал, Интелийн микропроцессорийн бүтээгдэхүүн гэхэд тус улсын ДНБ-ий таван хувь, экспортын 20 хувийг дангаар эзлэх болсон байна. Чөлөөт бүсэд байрших компаниуд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас эхний найман жилд 100 хувь, дараагийн дөрвөн жилд 50 хувь чөлөөлөгдөх бөгөөд экспорт, импортын болон бусад төрлийн татвар, хураам жаас тодорхой болзолтой хөнгөлөлт эдэлдэг. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын гаднаас оруулж ирж буй түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлдөг. Үйлдвэрүүд экспортын барааны 25 хүртэл, үйлчилгээний компаниуд 50 хүртэл хувийг дотоодын зах зээлд нийлүүлэх хуулиар олгогдсон эрхтэй аж. Хэрвээ чөлөөт бүс дотор бол 150 мянга, харин гадна бол хоёр сая ам.долларын хөрөнгө оруулж байж тус улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг ялгаа бий.
1990 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчдын тал шахуу хувь нь чөлөөт бүсийн энэхүү урамшууллын хөтөлбөрт хамрагдаж тус улсад нэвтэрсэн байна. 1990 онд 56 компани харин 2002 онд 200 компани чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2015 оны байдлаар мянгаар тоологдох хэмжээнд хүрчээ. Тэнд ажиллагсдын тоо ч өсөн 1990 онд 7000 байсан бол 2003 оны байдлаар 35 мянган орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах болов. Ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд чөлөөт худалдааны бүс нь гаалийн татвараас чөлөөлөх, импортын тоон болон бусад худалдааны бодлогын хязгаарлалтыг арилгах зэрэг олон төрлийн ашиг тусыг бий болгодог учраас чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар, БНХАУ, Доминикан, Бангладеш,Турк, Колумб зэрэг орон чөлөөт худалдааны бүсээс хамгийн их ашиг олдог байна.
Колумбын чөлөөт худалдааны бүсийн хувьд Коста Рикатай адил эдийн засгийнх нь хамгийн чухал хэсэг. 2016 оны судалгаанаас хара хад Колумбын чөлөөт худалдааны бүс 65 мянган шууд ажлын байр, 174 мянган шууд бус ажлын байр бий болгосон байна. Тус улс эдийн засгийнхаа 20 орчим хувийг чөлөөт худалдааны бүсээс бүрдүүлдэг үүнээс гадна чөлөөт бүсэд байрлах компаниуд 34 хүртлэх хувийн тат варын хөнгөлөлт эдэлдэг байна.
Дэлхийн тэргүүлэх чөлөөт бүсэд тооцогддог АНЭУ-ын чөлөөт бүсийг дурдаж болох юм. Зөвхөн 2017 онд л гэхэд 14805 аж ахуйн нэгж, 2000 орчим шинэ бизнес эрхлэгч тус бүсэд шинээр нэмэгдсэн байна. Саудын Арабын “Bahri” групп, Их Британийн “Deliveroo” компани, “Colgate-Palmolive” зэрэг дэлхийд тэргүүлэх компаниуд үйл ажиллагаа явуулдаг. АНЭУ-ын чөлөөт худалдааны бүс нь ирэх 10 жилд дэд бүтцийн төслүүдээрээ дамжуулан 10 мянга гаруй ажлын байр шинээр бий болгох зорилт тавиад байгаа аж. Мавритусын хувьд ч гэсэн чөлөөт худалдааны бүсээс олж буй орлогоороо эдийн засгийнхаа дийлэнх хэсгийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө оруулалтын төслүүдэд төрөөс татварын хөнгөлөлт олгодог учраас тус чөлөөт бүсийг зорих үндэстэн дамнасан корпорацуудын тоо сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өсч байгаа юм.
Тус чөлөөт худалдааны бүсэд одоогоор 280 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 3500 гаруй хүн ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид худалдааны бүсэд газар болон барилга барилга нь худалдан авсан тохиолдолд бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтой байдгаараа давуу талтай.
Харин Азидаа томоохонд тооцогдох чөлөөт бүстэй орон бол Тайланд. Тус улсын Амата хот бол Ази Номхон далайн хамгийн ашигтай байрлалтай чөлөөт худалдааны бүс. Тус бүсэд 700 гаруй компани үйл ажиллагаа явуулдагаас талаас илүү хувь нь Европ, Хойд Америк, Канадын компаниуд аж. Тус бүсээс орж ирж буй орлого Тайландын ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлдэг байна. Өнгөрсөн онд Ази-Номхон далайн бүсийн хөдөлмөрийн зах зээлийн 18.4 хувийн өсөлттэй байсан. Үүнд Амата хотын чөлөөт бүс чухал үүрэг гүйцэтгэжээ. Учир нь тус бүсэд одоогийн байдлаар 215 мянган хүн ажиллаж байгаа гэсэн судалгаа байгаа бөгөөд энэ тоо ойрын хэдэн жилдээ хурдацтайгаар өсөх хандлагатай байгаа аж.
Ер нь чөлөөт худалдааны бүс байгуулах нь оролцогч улсуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээс гадна чөлөөт худалдааны хэлэлцээр хийснээр тарифын бус хориг саадыг бууруулдаг тул зардлыг багасгах, цаг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой. Практикаас үзэхэд, дэлхийн улс орнууд чөлөөт худалдааны бүс байгуулах замаар хөрөнгө оруулалтын илүү таатай орчинг бий болгохыг эрмэлздэг болжээ. Хөрөнгө оруулалтын орчин нөхцлөө сайжруулах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шинээр татаж, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж,түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, шинэ ажлын байруудыг бий болгож, дэвшилтэт технологи үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөх шинэ арга барилыг нэвтрүүлэхийг зорьдог.
ДЭЛХИЙД ГОЛЛОХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ БҮСҮҮД
Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ (NAFTA) АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын чөлөөт худалдааны гэрээ 1994 оны нэгдүгээр сараас хойш хэрэгжиж байгаа юм. 1994 оноос 2008 он хүртлэх хугацаанд огт тарифгүй байжээ. Зөвхөн АНУ-ын л гэхэд 140 мянган бизнес эрхлэгч, гурван сая орчим америк ажилтан ажиллаж хөдөлмөрлөдөг бол 4.7 сая канад ажилтан ажилладаг байна. Харин Мексик Улсад авчрах ашгийг тооцоолоход хэцүү байсан гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Гэхдээ тус улсын АНУ руу хийсэн экспортын хэмжээ 1994 оноос хойш гурав дахин өсчээ.
Зүүн Өмнөд Азийн чөлөөт худалдааны бүсэд (AFTA) Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Лаос, Мьянмар, Камбож зэрэг улс багтдаг. Чөлөөт худалдааны бүсэд багтдаг бүх орон экспорт болон импортын татвараас бүрэн чөлөөлөгддөг. Харин БНХАУ-ын импортын бүтээгдэхүүнийг 90 хүртэлх хувиар чөлөөлдөг байна.
Европын холбоо бол бүтэц, үйл ажиллагаа талаасаа чөлөөт худалдааны бүстэй нэлээн төстэй. Холбооны гишүүн орнуудад худалдааны тариф, квот, татвар гэж байхгүй. Тариф, татвараас үүдэлтэй үүсэх бэрхшээлийг арилгахын тулд савлаа боодлын нэг стандартыг баримтлахаас гадна нэгдсэн нэг мөнгөн тэмдэгтийг ашигладаг. Одоогийн байдлаар Европын холбоо нь дэлхийн хамгийн том эдийн засагт тооцогдож байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Мексик, Өмнөд Африк зэрэг оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаад байгаа юм.
Эх сурвалж:
https://www.expat.com/en/expat-mag/2322-which-arethe-worlds-best-free-trade-zones
https://www.weforum.org/agenda/2016/05/world-free-trade-areaseverything-you-need-to-know/