Нийтэлсэн:
Т.Сайнбуян
5 жилийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-ноос орон даяар "Монгол Улсын түүх", "Физик" хичээлээр эхэлнэ. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийн хуваарь болон зөвлөмжийг гаргажээ.
Шалгуулагчид зөвхөн дараах хуваарилагдсан шалгалтын байранд очиж, өөрийн суудлын хуваарийн дагуу суух юм.
Мөн .
ЭЕШ-ын хуваарь
ӨМНӨХ ОНЫ ТӨГСӨГЧИД ДАРААХ ШАЛГАЛТЫН БАЙРУУДАД ӨӨРИЙН СУУДЛЫН ХУВААРИЙН ДАГУУ ОЧИЖ ШАЛГАЛТАА ӨГНӨ
УЛААНБААТАРТ ЭЕШ ЗОХИОН БАЙГУУЛАХ ШАЛГАЛТЫН ТӨВҮҮД
ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ШАЛГАЛТЫН ТӨВҮҮД
ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛ
- Иргэний үнэмлэх иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт
- Бүртгэлийн хуудас /одоо төгсөж байгаа хүүхдүүд сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх ёстой/
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн дөрвөн бичиг баримттай ирж шалгалтанд хамрагдах бөгөөд аль нэг бичиг баримт байхгүй тохиолдолд тухайн хичээлийн шалгалтад оруулахгүй.
- Мөн Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил шууд засалт явуулахтай холбогдуулан балын харандааг шалгалт бүрт, хүүхэд бүхэн тарааж өгнө. Тиймээс гаднаас ямар нэгэн үзэг бал авч ирэхгүй байхаас гадна эдгээр бичиг баримтаас өөр бусдад саад болохоор ямар нэгэн эд зүйлс авч очихгүй байхыг анхааруулж байна.
ЗӨВЛӨМЖ
- ЭЕШ өгөх өдрөө холбогдох бичиг баримтын хамт шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө хуваарилагдсан шалгалтын төв дээр очсон байх
Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
- Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
- Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
- Их хэмжээний шингэн уухгүй байх
- Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
- Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах хэрэгтэй.