СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-10-01

Тамань боомт буюу гуравдагч зах зээлийг хаах бодлого

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Монгол Улсын экспорт, импортын нийт ачаа эргэлтийн 90% нь БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин гуравдагч зах зээлд гардаг. Тэгвэл .

Уул уурхайн бүтээгдэхүүнээ хилээр гаргаж байгаа ганц гарц нь Гашуунсухайт боомт. Тус боомтоор хил давсан манай уул уурхайн бүтээгдэхүүн Азийн хамгийн том шингээх хүчин чадалтай зах зээл болох урд хөршид шингэж хоцордог. Тэгвэл  дэлхийд цөөхөнд тооцогдох .

Эхний оролдлого. БНХАУ-ын Хунхуа боомт. Тавантолгойгоос 1600 км-ын алсад байрлах Хунхуа боомтоор дамжуулан нүүрсээ тээвэрлэж болох ч манай улс тус боомтод найдахгүй байгаа. Дээрээс нь тус боомт руу нүүрсээ тээвэрлэе гэхээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг ашиглалтад оруулах шаардлагатай.

Дараагийн оролдлого. Манай улстай хамгийн ойрын гарц гэгдэх Тяньжин боомт. Тавантолгойн орд газраас 1675 км-ын алсад орших тус боомт дээр манай улс 10 га газрыг түрээслэн авч, үйл ажиллагаа эхлэхээр салбар компаниа хүртэл байгуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл нэг л алхам ахиагүй. Улс төрийн шалтгаан байгаа нь тодорхой. Дээрээс нь нүүрсээ тээвэрлэе гэхээр Тавантолгойн орд газраас Сайншанд хүрэх 450 км төмөр замыг барих шаардлагатай.

Гурав дахь оролдлого. ОХУ-ын зүүн эргийн Восточный боомт. Тавантолгойн орд газраас 5279 км-ээр алслагдсан тус боомт хоёр хөрштэйгээ хийсэн гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт багтсан “Далайн эрэг-1” чиглэлийн эцсийн цэг аж. Гэхдээ энэ хувилбарыг ашиглахын тулд Тавантолгойн ордоос Чойбалсан хүртэлх төмөр замаа барих ёстой.

Дөрөв дэхь оролдлого буюу Тамань боомт. Хар тэнгисийн эрэгт орших Тамань боомтоор дамжуулан гүүрсээ гуравдагч зах зээлд гаргаж үнэ хүргэж зарах боломжийг эрэлхийлж байгаа тухайгаа . Тавантолгойн нүүрсийг Тамань боомтод хүргэхийн тулд гурван улсын эдийн засгийн коридорын хойд чиглэл буюу Курангино, Кызыл, Цагаантолгой, Арц суурь, Овоот, Эрдэнэт, Салхитын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс дотооддоо хийх ёстой. Энэ төмөр зам шаваа тавьсанаас цааш хэтрээгүй.

. Эрүүл ухаанаар бодоход 1000 гаранхан км-ын зайд байгаа . Эцэст нь Монголчуудын уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргах мөрөөдөл талаар болж урд хөршдөө зарах уу хойд хөршдөө юу гэсэн сонголт дээр л үлдэж байх шиг.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.