СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-06-05

Турк зураачийн 50 уран бүтээлийг үзэж, түүнтэй хамт аялаарай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Түүний уран бүтээлийг ойроос бус алсаас харах болгонд нэг өөр дүрслэл, мэдрэмжийг мэдрүүлэх болно. Туркийн зураач Акын Экижигийн бүтээлүүдээс юу олж үзэх вэ хэмээн та гайхан асууж магадгүй. Босфорын эрэг, далай тэнгис, ногоон толгод, Туркийн байгаль, хүн ардыг үзэх үү. Энэ бүгдийн аль нь биш. Гэхдээ түүний бүтээлээс дээрх бүгдийг олж харж болохоор.

Тэрбээр.

Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Туркийн Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ивээл дор Туркийн уран зураач Акын Экижигийн  “Амьдрал хэмээх аяллын түүхээс” үзэсгэлэнг зохион байгуулсан юм.

.

Тэрбээр хуульч мэргэжилтэй бөгөөд өмгөөлөгчөөр ажилладаг ч зураач мэргэжлээ хэзээ ч орхилгүй уран бүтээлээ туурвисаар иржээ. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсан юм.

-Хуульч мэргэжилтэй гэсэн. Тэгэхээр хэзээнээс уран зураг зурж эхэлсэн бэ?

-Ухаан орсон цагаасаа зурж эхэлсэн. Миний мэргэжил хуульч гэсэн зураг зурахаа орхиогүй. Магадгүй түр зуур орхисон тохиолдол бий. Одоогоос 10 жилийн өмнөөс уран бүтээлдээ цаг зав зарцуулах болсон. Миний хувьд Турк улсад нийт таван удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаснаас гадна гадаадын 100 гаруй үзэсгэлэнд оролцож байснаас бус .

-Энэ “Мэргэ” хэмээх зургийн өгүүлэмжийн талаар манай уншигчдад тайлбарлаж болох уу?

 -Кофены шаараар мэргэлдэг шиг хүмүүс энэ зургийг хараад өөрийгөө мэргэлээсэй гэдэг утгаар зурсан. .

Уран бүтээлийг маань үзсэн хүмүүс өөрсдийнхөө өнцгөөс харж надтай хамт аялна гэдэгт итгэлтэй байна

-Таны уран бүтээлийг хараад байхаар дотроос нь нэг зүйл шинээр урган бий болж буй мэт дүрслэл, дүр зураг харагдсан?

-Та их сайн ажиглаж харсан байна. “Амьдрал хэмээх аяллын түүхээс” хэмээн нэрлэгдсэн нь таны түрүүний хэлсэн шиг өөрөөр тань төрөл бүрийн мэдрэмжийг өгөх зорилготой. Уг зорилгыг маань та анзаарч харсанд баяртай байна. Миний хувьд тухайн цаг үедээ аз жаргалтай байвал илүү тод өнгөөр уран бүтээлээ туурвидаг. Харин дотоод сэтгэл рүүгээ өнгийсөн үедээ хар бараан өнгөөр дүрсэлдэг ч сөрөг муу зүйлийг үзүүлэхийг зорьдоггүй. Уран бүтээлийг маань үзсэн хүмүүс өөрсдийнхөө өнцгөөс харж надтай хамт аялна гэдэгт итгэлтэй байна.

Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Туркийн уран бүтээлчийн хувьд бусад уран бүтээлчдийн бүтээлээс нэлээн онцлогтой байгаа. ” гэсэн юм.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.