СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Зайсанд үйл ажиллагаа явуулдаг компаниуд усандаа шинжилгээ хийлгэдэггүй нь хэрэглэгчдийг хордуулж байна уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улаанбаатар хотод гүний худгаас усаа залгуулдаг газар байдаг нь Зайсан хороолол юм. . Ингэж гүний усыг хайр гамгүй сорох нь Богдхан уулын Дархан цаазат газар, ан амьтанд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтаас тогтоосон байдаг.

Тэгвэл сүүлийн жилүүдээс энэ байдал бүр даамжирч, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдаж эхэлсэн талаар бид мэднэ. Өнгөрсөн хоёрдугаар сард . Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Зайсан дахь KFC-гийн ундны уснаас шинжилгээ авахад дараах хариуг гарсан байдаг.

 НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Ундны уснаас бичил биетэний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн" хэмээсэн. 

Дээрх шинжилгээний дүнгээс харахад . Зөвхөн KFC-гээр зогсохгүй, Бургер кингийн Зайсан дахь салбараас саяхан 40 гаруй иргэн хордож, ХӨСҮТ-д хэвтэн, эмчлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Зайсан дахь гүний худагтай аж ахуйн нэгжүүд ундны усаа шинжилгээнд хамруулдаг эсэх талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Усны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс тодруулахад. Тэрбээр Хан-Уул дүүрэгт 60-70 оноос хэрэглэж байгаа 1200 орчим гүний худаг байдаг. Зайсангийн орчимд 100 гаруй худаг бүртгэлтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутагт орон сууцны хорооллууд баригдсан ч дандаа өөрийн гэсэн эх үүсвэртэй хэсэгчилсэн инженерийн байгууламжтай тул тэр орчим төвлөрлөсөн шугам сүлжээнд холбогдох шаардлагатай.

Дээрх газрууд худгийнхаа бичиг баримтыг авсан мөртлөө бичиг баримт дээрх заасан заалтуудыг хэрэгжүүлдэггүй. . Хоёрдугаарт, ус ашиглах зөвшөөрөл, гэрээ, байгалийн нөөцийн төлбөр төлөөд явах байтал худгийнхаа бичиг баримтыг авчаад бусад бичиг баримтаа хаячихсан. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийхдээ усны шинжилгээ хийлгэсэн эсэх, гэрээгээ хийж үү, төлбөрөө төлсөн эсэхийг нягталж шалгах хэрэгтэй.

-Зайсан орчимд амьдарч байгаа иргэдийн хувьд гүний худгийн усандаа шинжилгээ хийлгэсэн эсэхэд хяналт шалгалт тавьж байх ёстой юу?

-.

Ундны усны гүний худгийн усыг улирал тутамд шинжлүүлэх ёстой байдаг ч Зайсанд байрлах гүний худагтай аж ахуйн нэгжүүд улиралд байтугай жилдээ ч ундны усаа шинжилгээнд хамруулдаггүй гэдгийг албаны хүн онцолж байна. Улаанбаатар хотын хамгийн чинээлэг, боломжийн амьдралтай хүмүүс амьдардаг Зайсан хорооллынхон хамгийн муу усаар, хамгийн муу үйлчилгээг авдаг болж байна уу?

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.