СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Т.Питер: Монгол Улс энхийг сахиулах бодлого, цар хүрээгээрээ дэлхийд танигдсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

  Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй энэ хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг бүс нутгийн орнуудаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Норвеги, Франц зэрэг түнш орнуудын 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

Яриа хэлэлцээрийн замаар

НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох газрын дарга Т.Питер

“3үүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ бага хурал хэдийгээр зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа хэдий ч миний бие анх удаагаа оролцож байна. Монгол Улс зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал санаачилга гаргаж, идэвхтэй ажиллаж байгаад талархалтай ханддаг. Түүнчлэн а” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын зургаадугаар бага хуралд хүргүүлсэн илгээлтдээ

“Энэ удаагийн бүс нутгийн хурлаар улс төр, аюулгүй байдлын төлөв, сорилтуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгааг тэмдэглүүштэй. Бүс нутгийн эрчим хүчний шинэ дэвшилтэт зах зээлийг бий болгоход бүс нутгийн орнуудын Засгийн газруудын дэмжлэг, нэгдмэл байр суурь нэн чухал” гэдгийг онцоллоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.