Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын Ц.Амгаланбаатар болон ШШГЕГ-ын ажилтнуудад зодуулан тамлуулж, эрүүдэн шүүлгэж буй бичлэгийг өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд МҮОНТВ-ээр цацсан.
Уг бичлэгт гарч буй, Ц.Амгаланбаатартай хамт Б.Содномдаржаагийн хоригдож буй өрөөнд орж ирсэн эрийг "И" хэмээн нэрийг нь нууцалж байсан билээ.
Ял эдэлж буй хүмүүсийн дунд "Өндөр" Итгэл гэж танигдсан Итгэлтөгс гэх эр улаан подволк, малгайтай, Ц.Амгаланбаатартай хамт хорих өрөөнд орж ирэн Б.Содномдаржааг зодож буй нь бичлэгт тод үлдсэн юм.
Итгэлтөгсийн хувьд согтуудаа хүүхдийн цэцэрлэг дотор найзыгаа хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн гэнэ. Сагсан бөмбөгийн тамирчин байсан тэрбээр Ц.Амгаланбаатартай хамт бусдыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэснийхээ "шагнал"-д дэглэм буурч, Мааньтад саяхныг хүртэл ял эдэлж байв. Харин уг хэрэг нь задарч олны анхааралд орсноос хойш тус ангиас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлж мөрдөн байцааж буй аж.
Тамлан зодож буй бичлэгийг эндээс үзнэ үү: