Өнөөдрийн байдлаар манай улсад Аи-92 автобензины үнэ өсч 1980 төгрөг, А-80 автобензин 1875 төгрөг/литр, дизель түлш 2445 төгрөгт хүрээд байгаа юм. Гэвч ингэж шатахууны үнэ өссөн нь ямар ч шалтгаангүй гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтаар тогтоосон.
Тэгвэл өчигдөр/2019.06.05/ шатахууны үнийн зөвлөл хуралдаж дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тонн тутамдаа 25 доллараар бууж байгаа учир манай улсад зарагдаж байгаа шатахууны үнэ ч буух ёстой гэж үзжээ.
Улмаар шатахууны үнийг ямар ч шалтгаангүйгээр нэмсэн аж ахуйн нэгжүүдэд үнээ буулгах шаардлага тавьж байгаа бөгөөд үнэ нэмсэн шалтгаанаа нь тайлбарлахыг шаардсан байна.