Их Британийн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хийсэн шинэ судалгаагаар залуу бүсгүйчүүдийн дунд өөрийгөө гэмтээх нь хэвийн үзэгдэл мэт болсон ба дундаж насны эмэгтэйчүүд дунд амиа егүүтгэх үзэгдэл нэмэгджээ. Тодруулбал 16-24 насны таван эмэгтэй тутмын нэг өөрийгөө зүсэх, түлэх, хордуулах зэргээг гэмтээдэг болохыг судалгаагаар тогтоосон байна.
Судалгаа хийсэн эрдэмтдийн зовниж буй асуудлуудын нэг нь 2000 оноос хойш эрэгтэй эмэгтэй бүх насныхан дунд өөрийгөө гэмтээх үзэгдэл өссөн явдал юм. 2000 онд 2,4 хувь байсан бол 2014 онд 6,4 хувь хүртэл нэмэгджээ. Тэр дундаа өөрийгөө хүйтэн мэсээр зүсч гэмтээх нь 14 жилийн дотор 3,9 хувиар өссөн байгаа юм.
Судлаачдын зүгээс хүн ам дунд энэ үзэгдэл нэмэгдэх болсон нь уур, стресс, сэтгэл гутрал, бухимдаж буй мэдрэмжээ илэрхийлж гадагшлуулах арга болгосонтой холбоотой гэж үзжээ. Манчестер их сургуулийн профессор Луйс Эппелбай уг үзэгдлийг удаан хугацаанд үргэлжлэх нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн аюул байж магадгүй гэж тайлбарласан байна.
Өөрийгөө гэмтээдэг залуус олшрох тусах хэвийн үзэгдэл мэт хүлээж авдаг болох юм. Улмаар өөрийгөө гэмтээдэг хүмүүс нас ахих бүр амиа егүүтгэх магадлал өндөртэй болох аж.
Нөгөө талаас биеийн болоод сэтгэлзүйн ямар нэг хүчирхийлэл дарамтад өртөж байсан эмэгтэйчүүд өөрийгөө гэмтээх нь түгээмэл байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай охид эмэгтэйчүүдийн тэн хагасаас илүү нь ямар нэг дарамт, хүчирхийлэлд өртөж байсан нь нотлогдсон бол 25 хувь нь хүүхэд байхдаа ийм төрлийн хүчирхийлэл амссан байдаг.
Эх сурвалж: www.theguardian.com