СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-06-05

Б.Энхбаяр, Т.Лундаа нарт 13-20 жилийн ял оноов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ түүнийг чирж, биед нь хүнд гэмтэл учруулаад, хэргийн газрыг орхин зугтсан хэрэг өнгөрөгч оны аравдугаар сард гарсан. Улмаар цагдаагийн алба хаагч эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэх явцдаа тархины хүнд гэмтлээс болж нас барсан юм. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Б.Энхбаярыг хүний амь нас хөнөөсөн, мөн залилан хийсэн хэмээн буруутгаж, 20 жилийн чанга өглөө. Б.Энхбаярын хувьд залилангийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байхдаа тээврийн цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэн, авч зугтахдаа хүн амины хэрэг үйлдсэн юм. Харин шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.