Африкийн Нигери улсын дарангуйлагч агсан Сани Абачагийн төрийн эрх барих хугацаандаа авлига хээл хахуулийн замаар цуглуулсан 267 сая ам.долларыг Jersey банкнаас илрүүлсэн байна. 1990-ээд оны үед банкинд хадгалагдсан их хэмжээний мөнгийг Jersey болон АНУ, Нигерийн Засгийн газруудын санд хуваан байршуулахаар болжээ.
Doraville компанийн санд хадгалагдаж байсан хууль бус хөрөнгийг 2014 онд царцаасан байжээ. Абача нь 1993-1998 онд амиа алдах хүртлээ Нигери улсын төрийн эрх мэдлийг удирдаж байсан юм. Энэ хугацаандаа Америкийн банк санхүүгийн зах зээлийг ашиглан их хэмжээний бохир мөнгө угаажээ.
267 сая ам.доллар бол Абачагийн үед алга болсон олон тэрбум ам.долларын ердөө жижиг хэсэг юм. Швед улсын Засгийн газар өнгөрсөн жил олон нийтийн сангаас хулгайлагдсан 300 сая ам.долларыг Нигерийн Засгийн газарт эргүүлэн олгосон байна. Уг мөнгөөр ирэх зургаан жилийн турш Нигери улсын ядуу буурай 300,000 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлэхэд зориулна гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com