СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2019-06-05

Ч.Машаа: Борлуулалт, түгээлтийн салбарын “дижитал хувьсгал” буюу бүтээмжийг 5-10 дахин өсгөх старт-ап бол “ОДО”

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Үүрийнтуяа

Өнөө цагт дижитал хувьсгал, их өгөгдөл, автоматжилт, робот гээд технологи, шинэ санаануудын тухай яриа элбэг болжээ. Тэгвэл бүх хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэгүүдийг нэг системд нэгтгэж, үйлдвэрлэгчийг нийлүүлэгчтэй шууд холбосон бараа таталт, нийлүүлэлтийн “ОДО” нээлтэй нэгдсэн захиалгын системийг хөгжүүлээд байгаа Ч.Машаатай ярилцлаа. Тэрбээр жижиглэн худалдааны борлуулалт, түгээлтийн бизнест “дижитал хувьсгал” хийхээр ажиллаж байгаа залуусын нэг юм.

-Банк, санхүүгийн сал ба рын дижитал хувьс гал, техноло гийн шийдлүүд ид яриг даж хүмүүс ч ам сай тай байна. Тэгвэл худалдаа, борлуу лалтын салбарын дижитал хувьсгал, тэс рэлт тэй техно логи гэж юу вэ. Яагаад энэ салбарт тех нологи хөгжүү лэхээр зорив? 

-Анх 2005 онд тухайн үед зах зээлд тэргүүлэгч бай сан Солонгосын шар айраг HITE брэндийн менеже рээр борлуулалт, түгээлтийн бизнесийн салбарт аж лын гараагаа эхэлж байжээ. Үүнээс хойш энэ салбартаа 14 жил болж байна. Импортын тэргүүлэгч компа ниуд болон үндэсний ман лай үйлдвэр “АПУ” компанид маркетингийн менеже рээр ажиллаж их юм сурч хөгжсөн. Дараа нь бие дааж компани байгуулж, Европоос шар айраг болон хүнсний бүтээгдэхүүний импорт, дистрибьюторын бизнес эрхэлж үзсэн. Шинэ компани байгуулаад өөрөө удирдаад, ачиг чаас борлуулагч, захирал хүртэлх бүх ажилд орол цож, дэлгүүр, бөөний төвүүд болон орон нутгийн харилцагчидтайгаа биечлэн харилцаад ирэхээр салбараа системтэйгээр бүхлээр нь харж сурдаг юм билээ. Хэдий борлуулагч, түгээлтийн жолооч гээд нийт 55 хүний бүрэлдэхүүнтэй боломжийн багаар энэ дистрибьюторын салбарт орсон боловч урт хугацаанд тогвортой өсөх амжилт гаргаж чадаагүй.

-Одоо бодоход тухайн үед амжилт гаргаж чадаагүй шалт гаан нь юу байв. алдаанаасаа хэрхэн суралцсан бэ?

-Амжилт гаргаж чадаагүй гол шалтгаанууд нь борлуулалт, түгээлт дистрибьютор хийхэд маш их зардал, цаг хугацаа ордогт байсан гэж бодож байна. Олон борлуулагч ажиллаж байж олон дэлгүүрт бараа нийлүүлнэ. Зам түгжрэлтэй, нийслэл хот ч нэлээд тэлсэн болохоор нэг борлуулагч өдөрт 25 цэгт борлуулалт хийдэг.

Бүтээмж талаасаа энэ бол гамшиг. Улаанбаатарт зургаан мянган худалдааны цэг байдаг. Энэ бүх цэгт долоо хоногт нэг удаа хүрэхийн тулд 100 гаруй борлуулагч хэрэг болох нь. Дэлгүүрүүдэд бараа нийлүүлдэг том жижиг бүх компанийн борлуулагчийн бүтээмж үндсэндээ ижил байсан. Том компани урсгал зардлаа дийллээ гэхэд жижиг компани энэ олон борлуулагчийг цалинжуулах, машин техникээр хангах ямар ч боломжгүй. Яг энэ асуудлыг л шийдэж,борлуулагчийн бүтээмжийг нэмэгдүүлж байж үйлдвэрлэгч, нийлүүлэгчид ашигтай ажиллаж, өртөг зардал нь буурах боломжтой. Цаашлаад барааны үнэ буурч, худалдан авалт сай жирч, эргэлт хурдсах юм байна гэж үзэж бараа таталт, захиалга, нийлүүлэлтийн нэгдсэн “ОДО” экосистем хийх санаагаа олсон. Одоо бодоход тэр үед алдагдалд орсон ч мөнгөнөөс үнэтэй санааг олж чаджээ. 

-Мөнгөнөөс үнэтэй зүйл бол бизнесийн санаа гэлээ. санаа нь хэрэгжсэн “ОдО” систем нь хэр хүртээмжтэй үр өгөө жийг бий болгох вэ?

-“ОДО” систем зардлаа 10 дахин бууруулж, цаг хугацааг 10 дахин хэмнэж борлуулалтаа өсгөх боломж олгоно. Том, жижиг гэлтгүй бараа бүтээгдэхүүн дэлгүүр, худалдааны цэгүүдэд нийлүүлдэг л бол хязгааргүй бүртгүүлж, хязгааргүй үр ашгийг хүртэх боломжтой. Томоохон үйлдвэрлэгч, жижиг, дунд аж ахуйн нэгж ялгаагүй нэгдсэн системд үнэ төлбөргүй бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэг аппликейшн татаж, бүртгүүлээд асуудлуудаа шийднэ гэсэн үг. Хамгийн чухал нь боломжийг адил хүртээх систем байгаа юм. Жишээлбэл, Нэг компани дөнгөж байгуулагдсан цөөн хэдэн бараа бүтээгдэхүүнтэй хэдхэн дэлгүүрт л бараа нийлүүлдэг бол “ОДО”-д нэгдсэнээр Монгол орон даяар байгаа бүх худалдаа, үйлчилгээний цэгээс захиалга авч чадна. Нөгөө талаар олон жил болсон хэдийн зах зээлээ олсон брэндүүдтэй олон дэлгүүрт түгээлт хийдэг компани байлаа гэхэд нэгдсэн захиалгын сис темд нэгдсэнээр захиалга авах нэгж зардлаа хэд дахин хэм нэ нэ. Мөн Монгол орон даяар бүх дэлгүүр, худалдааны цэ гээс захиалга авч хүн хүчээ нэмэх гүйгээр бүтээмжээ нэмж, цар хүрээгээ тэлэх болно.

-Нээлттэй систем гэдэг нь бусад системээсээ юугаараа давуу талтай вэ?

-Борлуулалтын компаниудад өөрс дөө ашигладаг системүүд бий. Борлуулагчийн, түгээлтийн гэх мэт. Энэ нь зөвхөн тухайн компанийн ажилтан тэр компанидаа ашигла даг хаалттай систем. Харилцагч нь захиалга өгөх бол хуучин уламж лалт аргаараа тухайн ком па нийн борлуулагч ирэ хийг л хү лээ дэг. Ингэснээр бор луу лалтын ме неже рийн бүтээмжийг онц нэмэг дүү лэх гүй байгаа юм. Нээлттэй сис тем гэдэг нь дурын буюу бараа бү тээгдэхүүн нийлүүлэгч, татан авалт хийдэг дэл гүүр, худалдааны цэг л бол өөрс дөө манай www.odo.mn сайт руу орж эсвэл odo order апп татаж аваад, бүртгүүлээд шууд чөлөөтөй ашиглаж болох бүгдэд нээлттэй систем юм.

-Системийнхээ технологийг яаж хөгжүүлсэн бэ?

-Манай хамтран үүсгэн байгуулагчид Японд програм хангамж IT-гийн чиглэлээр мэргэжил эзэмшиж Sony, Panasonic, Deloitte, Nissan зэрэг дэлхийн хэмжээний компаниудын технологийн төслүүдэд ажиллаж байсан өндөр туршлагатай хүмүүс байдаг. Тэдний удирдлага дор Монгол залуучууд нэгдэж 18 хүний бүрэлдэхүүнтэй баг сүүлийн хоёр жил ажиллаж “ОДО” нээлттэй системийн технологийг хөгжүүлсэн. Олон хүний урт хугацаанд хийсэн технологийн хөгжүүлэлтээс гадна асар их хө рөн гө оруулалт хийж байж иймэрхүү технологи бий болгодог ч түүнийгээ асар хямд, бараг үнэгүй гэхэд хилсдэхгүй хэрэглүүлж байж амжилтад хүрдэг онцлогтой.

Жишээлбэл, бид Facebook, Google-ийг үнэгүй хэрэглэдэг ч дэлхийн хамгийн том технологийн компаниуд юм. Үүнээс гадна технологио хөгжүүлэх явцдаа Монголын бараг бүх томоохон худалдааны бизнес эрхлэгчид, шилдэг CEO нартай уулзаж, хийж байгаа нээлттэй сис темээ танилцуулж, тэдний санаа зөвлөгөөг нь тусгаж ирсэн. Тэгэхээр борлуулалт, түгээлтийн салбарын хамгийн шилдгүүдтэй хамт хөгжүүлсэн нээлттэй систем гэж болохоор. Иймээс ч системтэй холбоотойгоор ямар нэг асуудал үүсэхгүй гэж бодож байна. Хамгийн гол нь хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцэх асуудлыг урьдчилж судалсан гэж ойлгож болно. Цаашид ч ингэж хөгжинө. Энэ салбарынхан нийлээд дундаа нэг нээлттэй системтэй боллоо. Үүнийг л “дижитал шилжилт” гээд байна.

-Танай системд нэгдсэнээр ямар үйлчил гээ авах боломж той вэ?

-“ОДО” системд нэгдэх үүд хэн бүхэнд нээлттэй байгаа. Одоо гоор “Номин”, “Таванбогд”, “Делта фүүдс”, “Очир-Дагинас” гэх мэт томоохон худалдааны 20 гаруй компани нэгдээд байна. Дэлгүүр, худалдааны цэгийнхэн татан авалт хийх боломжтой 170 гаруй мянган бараа бүртгэлтэй байна. Эдгээр компаниудтай харилцдаг зургаан мянган дэлгүүр энэ сард багтаж систем рүү орж ирэх боломжтой. Өдөрт хэдэн ч компани нэгдэх боломжтой учраас энэ тоо хязгааргүй тэлэх боломж бий. Систем ганц захиалга авах бус борлуулалтын удирдлага хийх олон боломжийг хөгжүүлсэн байгаа. Худалдааны бү сийн удирдлага, түгээлтийн зо хион байгуулалт, харилцагчийн бүртгэл, менежерийн, борлуулаг чийн, захиалга бэлтгэх няравын модуль, цаашлаад харилцагчиддаа хямдрал, урамшуулал санал болгох гээд олон боломжийг хөгжүүлсэн.

-Тэгэхээр дэлгүүрүүд бараа татан авах захиалгаа өөрсдөө өгөөд эхлэхээр борлуулагч ажилгүй болох уу?

-Борлуулагчид ихэвчлэн нэгэнт захиалга өгдөг байнгын харилцаатай дэлгүүрүүдэд очиж борлуулалт хийдэг, захиалга авдаг. Хуучин харилцагчид нь аппликейшн ашиглаж захиалга өгөөд ирэхээр тийшээ очиж захиалга авах цагаа захиалга хийхгүй байгаа шинэ харилцагчид руу явахад зарцуулна. Жишээ нь, “ОДО” систем борлуулагчийн захиалга авах бүсийг газрын зураг дээр зурж тэмдэглэдэг хэсэгтэй. Уг тэмдэглэгдсэн бүсэд байх бүх дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэгийг тухайн бүсийн менежертэй холбож өгнө. Нийт хэдэн цаг байна. Аль харилцагчаас нь захиалга ирж байна. Аль нь захиалга өгөө гүй буюу шинэ харилцагч вэ гэдэг нь харагдана. Ингээд захиалга хийгээгүй байгаа харил цагчид руу системээр хямд рал, урамшуулал санал бол гож эсвэл биеэр очиж, бараа бүтээг дэхүүнээ танилцуулж, шинэ харил цагч болгож болно. Ингэж борлуу лагчийн ажлын бүтээмжийг нэмэг дүү лэхэд манай систем зориу лагдсан. Өдөрт 25 дэлгүүрээс за хиалга авдаг байсан менежер технологийн дэвшил ашиглаж 10 дахин олон дэлгүүртэй харилцана. Олон дэлгүүртэй харилцсанаар борлуулалт өсч, бүтээмж нэмэг дэнэ. Борлуулалт өсөхөөр дагаж борлуулагчийн цалин нь нэмэгдэнэ. Түүнчлэн борлуулалт, түгээлттэй холбоотой ирсэн, илгээсэн, цуцал сан, хүргэсэн барааны тайлангаа системээс харж болно. Эдгээр мэдээллийг заавал бичиж, тэмдэглэх шаардлагагүй болсон. 

-ЖДҮ манайд харьцангүй хөгжиж байна. тэд сайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чад сан ч борлуулалтын турш лагагүй, барааг нь зарах менежергүй байдаг. “ОдО” нь энэ асуудлыг ший- дэх боломжтой юу?

-Тэгж ойлгож болно. Борлуулалт хариуцсан багадаа нэг хүн байхад хүсвэл Монголын бүх дэлгүүр, ху дал дааны цэгээс захиалга аваад борлуулалтаа хийгээд байж болно. Монголчууд өөрсдөө хийсэн Мон гол хэлээр байгаа аппликейшн учраас ашиглахад хялбар. Дэлгүүр бүрт ухаалаг утастай хүн байгаа. Нөгөө талд нийлүүлэгч, борлуулагч болгон ухаалаг утастай учраас odo order аппликейшнаа татаж аваад бүртгүүлээд, бараа бүтээгдэхүүнээ оруулаад л болоо.

-Систем ашигласны төлбөр төлөх үү. Борлуулалт хийхэд түгээлтийн асуудал чухал байдаг. Түгээлтийг яаж хийх вэ?

-“ОДО” системийг ашиг лахад үнэ төлбөргүй. Одоо хондоо ганцхан захиалгын дагуу амжилттай нийлүүлэлт хийсэн бол нийлүүлэлт тус бүрээс 100 төгрөг л авна гэсэн нөхцөлтөй байгаа. Хямдрал, урамшуулал зарлах талбар эхний гурван сар үнэ төлбөргүй. Цаашид мөн адил 100 төгрөг болно. Захиалга аваад борлуулалт хийсэн барааны үнэ хэд байх нь хамаагүй. Нэг сая төгрөгийн барааны захиалга байсан ч бид 100 төгрөгийн төлбөр авна. Гэхдээ үүнийг зөвхөн амжилттай нийлүүлэлт хийсэн захиалга тус бүрээс авна. Цуцалсан, баталгаажаагүй гэх мэт захиалгаас төлбөр авахгүй. Түгээлтийн хувьд нийлүүлэгч компаниуд одоохондоо өөрсдөө хариуцаж байгаа. Харин түгээлтийн машингүй нийлүүлэгчдэдээ зориулж “www.А-В.mn” гэсэн дундын хүргэлт, түгээлтийн үйлчилгээг удахгүй нэвтрүүлнэ. Хувьдаа түгээлтэд явах машинтай жолоочдыг бүртгэж эхэлсэн. Энэ үйлчилгээнд 800 жолоочийг бүртгээд байгаа. 

-Нэгдсэн захиалгын системээ бүрэн хөгжүүлж дууссан гэж ойлгож болох уу?

-Тийм. Гэхдээ боломж болон хэрэглэгчийн хүсэлтийг олж хараад хөгжүүлж чадвал технологийн хөгжилд хязгаар гэж байхгүй. Гагцхүү хүсэл, эрмэлзлэл дуусна гэж бий. Шат дараатай төлбөр тооцоо, лояалти урамшуулал, даатгал болон зээлийн үйлчилгээ зэргийг нэмэх төлөвлөгөө бий. Эдгээр нь дараагийн асуудал. Одоо нэгдсэн захиалгын системийн үйлчилгээнийхээ үр өгөөжийг харуулж, ойлгуулах нь чухал байна.

-Зөвхөн систем хөгжүүлэхэд гурван жилийн хугацаа орсон гэлээ. Манай улсын зах зээл дээр шинэ бизнес ялангуяа технологийн салбарын биз нес хөл дээрээ тогтоход хэцүү байдаг. таны хувьд энэ бэрхшээлийг яаж давж гарав даа?

-Компани байгуулагдаад гурван жил, яг энэ нэгдсэн захиалгын систем хөгжүүлэлт дээр төвлөрөөд хоёр жил болсон. Жижигхэн стартап. Эхний жил нь татварын нэгдсэн системд холбогдсон НӨАТ-тай eBarimt хэвлэх программ болох www.iBarimt.mn кассын программ хийсэн. Дэлгүүр, лангуунд зориулсан учир ямар ч үнэ төлбөргүй гарсан. Одоогоор хоёр мянга орчим цэгт энэ үнэгүй кассын програмыг ашиглаж байна. Хэрэглэг чид маань үнэгүй байж үнэтэй программуудаас илүү сайн ажилладаг, ашиглахад хялбар гээд ам сайтай байдаг. Энэ нь удахгүй захиалгын системтэй холбогд соноор шууд дуусч байгаа бараагаа захиалдаг болох юм.

-Үнэгүй программ, үйлчилгээ нүүд гаргахын хажуугаар олон хүнийг яаж цалинжуулдаг вэ?

-Бидний хувьд хийж, хөгжүүлж байгаа технологитоо итгэлтэй байгаа. Гурван жилийн хугацаанд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, хөгжүүлсэн технологи. Иймээс борлуулалт, түгээлтийн салбарын цаг хугацааг 10 дахин хэмнэж, зардлыг 10 дахин бууруулж, бүтээмжийг 10 дахин өсгөнө гэсэн бат итгэлтэй байгаа. Компани бол гон ашиглана. Ашиглаж байгаа ком пани бүрийн ашиг нэмэгдэнэ. Үнэхээр ашиг, үр шимийг нь хүртэж байгаа компани бидэнд бага төлбөр төлөхдөө татгалзахгүй байх. Олон зуун компанийн бага төлбөр нийлээд бидний зардлыг хэзээ нэгэн цагт нөхөх байх гэсэн өөдрөг хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байна. Үнэхээр энэ салбарын асуудлыг шийдсэн, нээлттэй эко системийг хөгжүүлнэ гэсэн зорилготой эхэлсэн болохоор одоогоор орлогын тал дээр хүлээлт алга.

Хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчил гээ болж чадсан бол хөл дээрээ тогтоход хэцүү биш гэж бодож байна. Бэрхшээлийг давах тухайд гайхамшигтай сайн баг хамт олонтойдоо баярладаг. Нэг зорилготой тэрэндээ тултал итгэсэн багийг юу ч зогсоож чадахгүй.

-Борлуулалт, түгээлтийн салбарын “дижитал хувьсгал” гэд гийг та юу гэж ойлгодог вэ?

-Аж үйлдвэрийн хувьсгал гэж бүтээмжийн хувьсгалыг л хэлдэг. Өөрөөр хэлбэл, өндөр бүтээмж хувьсгал авчирна. Уурын хөдөлгүүр аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалыг авчирахдаа бүтээмжийг 1000 дахин нэмсэн байх. Морин тэргээр ачаа зөөх, уурын хөдөлгүүрт галт тэргээр ачаа зөөх хоёрын бүтээмж тэнгэр газар шиг зөрүүтэй. Бусад нь галт тэргээр ачаагаа зөөгөөд байхад мэдэхгүй, чадахгүй эсвэл хүсэхгүй зарим хүнд морин тэргээрээ зөөх сонголт байгаа. Морин тэрэгтэй хүн ямар ачааг хаа хүртэл зөөх билээ. Үүнтэй адил дижитал бүтээгдэхүүн ашиглахгүй байх сонголт байгаа ч ингэснээр өрсөлдөх боломжгүй. Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл дижитал хувьсгалд нэгдэхээс өөр гарц бидэнд байхгүй. Чи нэгдэхгүй ч бусад нь нэгдэнэ. Нэгд сэнээрээ зардлаа бууруулна. Үйл ажиллагаагаа хялбаршуулна. Үр ашгаа нэмэгдүүлнэ.

Өнөө цагт дижитал хувьсгалын хөгжлийн хурд нь систем ашиглаж байгаа компанийн тоо, хэмжээгээр хэм жигддэг болсон. Зарим компани хангалттай харилцагч болон борлуулагчтай, өөрсдийн захиалгын системтэй гэх байх. Гэхдээ бусад 100 бүр 1000 компани нийлснээс илүү хурдтай, бүтээмжтэй байж, илүү олон харилцагчдаас захиалга авч чадахгүй. Чадсан ч зардал нь харьцуулшгүй хэдэн зуу дахин өндөр байна. Жишээ нь, эхэн үед зочид буудал захиалгын нэгдсэн систем болох booking.com-д том, нэр хүндтэй өөрийн харилцагчтай зочид буудлууд нэгдэж ороогүй байх. Өөрсдийгөө болно гэж найдсан. Гэвч booking.com-д ком па ниа бүртгүүлээгүй орхисон компаниуд үйлчлүүлэгчээ тата хад асар их зардал гаргаж, тэдний захиалгыг авах нь түмэн бэрхшээлтэй болно. Одоо бол энэ сайтад дэлхийн зочид буудлууд том багагүй бүгд нэгдсэн. Тэгэхээр том, жижиг байхаас үл хамаарч “дижитал хувьсгал” бизне сийн сал барт өгөөжөө ийн өгдөг.

-Брэнд бүтээгдэхүүнийг алдар шуулахад нэр чухал гэдэг. “ОдО” гэж ямар утга учиртай нэр юм бэ?

-“ОДО” гэдэг нь захиалга, хүргэлт, нийлүүлэлт, үйл ажиллагаа гэсэн англи үгсийн товчлол. Мөн яг одоо гэсэн давхар санааг агуулж байгаа. Бизнест цаг хамгийн чухал. Тиймээс ч бизнес одоо цаг дээр явагдаж байх ёстой. Хүлээхгүй, хойш тавихгүй үргэлж ЯГ ОДОО.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.