СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австрали: Батлан даалтаар суллагдсан этгээд халдлага үйлдэж дөрвөн хүн хороожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австрали улсын Дарвин хотод өнгөрсөн нэгдүгээр сард батлан даалтад суллагдаад байсан гэмт этгээд дахин халдлага үйлдэж оршин суугчдыг цочирдуулсан хэрэг гарчээ.

Орон нутгийн цагаар мягмар гарагийн 17 цаг 50 минутад хотын төвийн жижиг дэн буудалд буун дуу гарсан тухай цагдаад дуудлага иржээ. Анхны дуудлага ирснээс хойш хотын таван өөр байрлалд цаг гаруйн турш халдлага үйлдэгдсэн байна. Цагдаа нар гэмт этгээдийг баривчлан саатуулах үеэр шархадсан ба эмнэлэгт байгаа юм. Сэжигтэн өмнө нь хэрэгт холбогдож батлан даалтад суллагдахдаа цахилгаан бугуйвч зүүж хотоос гарах хориотой байжээ. 

 

 

Австрали улсын Ерөнхий сайд Скот Моррисон энэ удаагийн халдлагыг терроризмын шинж чанаргүй гэдгийг мэдээлжээ.

Тасманийн нутагт зэвсэгт халдлага гарч 35 хүн амиа алдсанаас хойш Австрали улсад 1996 онд зэвсгийн хуулийг чангатгаж галт зэвсэгтэй холбоотой халдлагын гэмт хэрэг харьцангуй цөөрөөд байсан юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.