СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-07

Тавдугаар сард Б.Наранхүү нэг ч хуралд суугаагүй бол М.Энхболд нэг ч хурал таслаагүй...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

УИХ-ын тамгын газраас УИХ-ын гишүүдийн байнгын хорооны хуралдаандаа оролцсон ирцийн мэдээг гаргажээ 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороонд харъяалагддаг хэдий ч өнгөрөгч сард 10 удаа хуралдаандаа суугаагүй буюу хамгийн их "тас"-тай гишүүнээр тодорчээ. Тэрбээр нэг ч удаа байнгын хорооны хуралдаанд суугаагүй. 

Түүний араас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаа дөрвөн удаа тасалсан бол гишүүн Л.Мөнхбаатар шалтгаангүйгээр гурван удаа тасалсан аж.

Харин хамгийн их гадаад томилолтод явсан гишүүдээр А.Сүхбат, Б.Жавхлан, Ц.Гарамжав нар тодорчээ. Тэд өнгөрөгч тавдугаар сард нийт 3,3 удаа гадаад томилолттой гэж бүртгүүлжээ.

Харин МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланд тойргоо булаалгахдаа тулаад байгаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнгөрөгч сард хамгийн их хөдөө орон нутагт ажилласан гэж бүртгүүлсэн байна. Тойргоо "усалж" яваа эрхэм гишүүн Төсвийн байнгын хороонд харъяалагддаг хэдий ч тус байнгын хороо нь 6 удаа хуралдахад 4-т нь чөлөө авч, 1-д нь гадаадад томилолтоор явсан ажээ.

Харин Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох М.Энхболд, Н.Энхболд нар нэг ч удаа хурлаа таслалгүй суужээ.

Гишүүдийн байнгын хороонд оролцсон ирцийн мэдээ: 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.