СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-05

Махны үнэ буурсангүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Мөнхцэцэг Ц.Очирренчин

Манай сонины сурвалжлах баг зах, худалдааны төвүүдээр махны үнэ хэд байгааг сурвалжиллаа. Бид хамгийн эхэнд “Амгалан” захыг зорьсон юм. Зүүн аймгуудын махны цэг болсон худалдааны төвд очиход зарим махны лангуунууд хоосон байлаа. Худалдагчаас тодруулахад “Мах ховордоод байгаа. Яг өдийд малчдаас мах ирэх нь багасдаг үе. Харин энэ сарын 15-наас махны олдоц ихсэж магадгүй. Өмнөх жилүүдэд тодорхой хэмжээнд үнэ нь буурдаг байсан. Гэхдээ энэ жил гадуур юмны үнэ өссөнтэй холбогдуулаад махны үнэ нэмэх хандлагатай байгаа. Наадмын үеэр одоо байгаа үнээс нэмэгдэнэ гэж бодож байна” гэв. Лангуун дээр цөөхөн хэдэн эвдэж, жижиглэсэн мах байрлуулж, ард хэсэгт нь тоотой гулуузнууд зүүсэн байлаа.

Хутгаа ирлэж, махаа эргүүлж тойруулан “Ямар мах авах уу. Хямдруулаад аваарай, Өглөө ирсэн шинэ мах шүү” хэмээн ам булаалдан ярилцах махны худалдагчид иргэдийг бүчнэ. Худалдан авагчид багахан мах жин дээр тавиулсанаа “Үнэтэй байна хасаад өгөөч” гэж хэлэх нь олонтаа байв. Өдрийн хоолны махаа бага багаар зөөж буй нь энэ гэлтэй. Худалдагч эмэгтэй “Ихэнх лангуу хоосон байгааг харж байгаа биз дээ. Мах ховор байх тусмаа үнэтэй байгаа юм. Хөдөө мах олдохгүй хотоос мах авч байгаа. Өчигдөр Говьсүмбэр аймагт цайны газар ажлуулдаг хүмүүс 10 үхэр захиалж авсан. Хөдөө бол мах бүр ховор байгаа. Өдийд мал таргалаагүй дөнгөж шинэ ногоотойгоо золгож байгаа үед малчид нь хүртэл мах худалдаж авч байна гэсэн. Тэгэхээр махны олдоц муу байна” хэмээв.

“Амгалан” захад үхрийн цул мах 14000 төгрөг, харин ястай мах нь 13000 төгрөг, жижиг үхрийн цул мах 13000 төгрөг, ястай мах нь нэг кг нь 10000 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах 12000 төгрөг, тэмээний мах 9500 төгрөг, Хэнтий аймгаас ирсэн хонины мах цул нь 11500 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах гулуузаараа 21 кг нь 195000 төгрөг болж байлаа. Төв аймгаас ирсэн ямааны гулууз мах 26 кг нь 208000 төгрөг болж байна. Ямааны нэг кг мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

Бага үдийн хэвийд “Хүчит шонхор” зах дээр очсон юм. Биднийг очих үеэр гадаа зогсдог худалдаачид байхгүй байлаа. Тус захын дотор лангуун дээр үхрийн цул мах 13500 төгрөг, ястай мах нь 13000 төгрөг. Харин өмнөх өдрийн хуучин мах шинэ махаас 5001000 төгрөгөөр хямд байсан юм. Бидний очсон зах, худалдааны төвүүдээс “Хар хорин” захын мах хоёроос гурван мянган төгрөгөөр хямд байсан бол хамгийн үнэтэй нь “Меркури” худалдааны төвийн мах байсан юм. Дараах хүснэгтээс махны үнийн жагсаалтыг харж болно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.