СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-06-05

14000 иргэний 1072 хувьцаа хаана алдагдав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Мягмардорж

Иргэдийн “ЭрдэнэсТавантолгой” компанид эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа данс бүртгэлийн аргаар алдагдаж, дутсан гэдэг мэдээлэл байна. Эрүүгийн цагдаагийн газар санхүүгийн шинжээчидтэй хамтран шалгаж байгаа нь ч баттай аж. Шалгалтын хүрээнд 14 мянгаар тоологдох иргэний хувьцааны асуудал яригдаж эхэлжээ.

Төр засгийн түвшинд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO-г олон улсын бирж дээр гаргах асуудал идэвхижсэнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд нэг сая гаруй иргэн хувьцааны данс нээлгэж, Тавантолгой орд дахь эзэмшлээ өөрийн нэр дээрээ баталгаажуулсан гэдэг мэдээлэл бий. Ийм тооны иргэн мэдлийнхээ хувьцаанд анхаарал хандуулах болсноор уг асуудал гарч ирсэн.

Улмаар хувьцаа нь алга болсон талаар холбогдох байгууллагуудад гомдол мэдүүлэх болжээ. Харин хаана хэрхэн алга болсон, эсвэл албан тушаалт нуудын хариуцлага байдлаас болж тооцооноос гээгдсэн эсэхийг эцэслэн тогтоогоогүй бөгөөд өнгөрсөн хугацаанд Засгийн газраас бэлэн мөнгөнд шилжүүлэн худалдан авсан гүйлгээнүүдтэй холбоотой байх магадлалтай гэнэ.

Хамгийн анх 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой” компаниас 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэр Сү.Батболдын Засгийн газрын үед гарч байжээ. Энэ асуудал 2012 оны сонгуулийн өмнө албан ёсоор баталгаажихад 2.5 сая иргэн хувь хүртсэн. Тухайн үеийн эрх баригч намын 1.5 сая төгрөг олгох амлалтын хүрээнд иргэн бүрт 536 ширхэг хувьцаа нэмж олгосноор 1072 болон мэндэлсэн байдаг.

Ингэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагд сан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. Нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдох нь тэр.

“Эрдэнэс-Тавантолгой” компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монголын төр, компаниуд эзэмшиж, биржид арилжаалах замаар амь оруулахаар төлөвлөөд ийнхүү найм дахь жилдээ орж байна. Засгийн газраас анх 1072 хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

Гэвч одоо энэ үнэлгээ битгий хэл хувьцаа нь өөрөө алга болсон байж мэдэхээр байна. Ямартай ч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс олон улсад IPO гаргах бэлтгэл ажил болгон 1072 хувьцаа эзэмшигч хоёр сая 511 мянган иргэн, 486 аж ахуйн нэгжийг бүртгэсэн гэдэг мэдээлэл өгч байгаа.

Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн сонгууль бүрт улс төрийн намууд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэддээ өгөөжийг нь хүртээх амлалт өгсөн байдаг. Тус бүрдээ иргэн бүрт ногдсон 1072 ширхэг хувьцааг гол хөзрөө болгосоор ирсэн. Хамгийн ойрын жишээ гэхэд л МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 1072 хувьцааг амь оруулахаар тусгасан удаатай. Тэгвэл анх долоон жилийн өмнө “Эрдэнийн хувь хишиг” нэрээр ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө тараасан бол оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ахмадын тэтгэвэр гэх мэтээр 1072 хувьцааны шоу үргэлжилж байлаа.

Тухайлбал, 2011, 2012 онд хүсэлт гаргасан оюутнуудын сургалтын төлбөрт тус бүр 500 мянган төгрөгийг “Эрдэнийн хувь хишиг”-ээс төлсөн. Үүнээс нэг жил сургалтын төлбөрөө төлүүлж, 536 ширхэг хувьцаатай үлдсэн иргэн олонх болоод байгаа юм.

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмадуудад халамж хэлбэрээр нэг сая төгрөгийг “Эрдэнийн хувь хишиг” хэмээн тараасан байдаг. Харамсалтай нь тухайн үеийн Засгийн газарт ингэж хавтгайруулан тараах бэлэн мөнгө байгаа бөгөөд БНХАУ-ын “Чалко” компанид “Эрдэнэс-Тавантолгой”гоос нүүрс нийлүүлэх гэрээгээр 350 сая ам.доллар зээлсэн юм.

Энэ их өрийн төлөлт үндсэндээ таван жил үргэлжилж, 2017 онд дэлхийн зах зээл дээр ханш сэргэх хүртэл нүүрсээ хямд өгч дуусгасан.

Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1063 ширхэг хувьцаатай үлдсэн. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа мөн л сонгууль угтан 1072 хувьцааг амь оруулах нэрээр бэлэн мөнгөнд шилжүүлж байв. Түүний тэргүүлсэн Засгийн газар “Сайн хувьцаа” нэртэй хөтөлбөр зохиож, 300 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр үнэлэн худалдан авч билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас гуравхан долоо хоногийн хугацаанд 374 тэрбум төгрөг гаргасан нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг илт зөрчсөн нь хожим хойно ил болсон байдаг.

Энэ болгонд иргэдийн 1072 хувьцаанаас суутган хассан бөгөөд хувьцаагаа алдсан 14000 иргэн дээрх хөтөлбөрүүдийг аль нэгийг хэрэгжүүлэх явцад хохирсон гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, .

Аливаа компанид хувьцаа эзэмшинэ гэдэг бол тухайн компанид хувь эзэмшиж байгааг нотлох бөгөөд эзэмшиж буй хувьцаанд ногдох санал өгөх, ногдол ашиг авах, өгөөж хүртэх зэрэг үндсэн эрхээр баталгаажсан үнэт хөрөнгө байдаг. Хувьцаа эзэмшигч тодорхой хуульд заасан эрхтэй, хувьцаа нь хөрөнгө учир хэн ч эзний зөвшөөрөлгүй шил жүү лэх эрхгүй. Товчхондоо, та хувьцаа эзэмшиж буй компанийнхаа эзэн нь болсон гэсэн үг.

Гэтэл эзэн нь ч өөрөө мэдэлгүй 1072 ширхэг хувьцаагаа эрэн сурвалжилж, цагдаад хандах хүртэл асуудал үүссэнд Сү.Батболдоос Ч.Сайханбилэг хүртэлх эрх баригчид заавал тайлбар хийх ёстой.

Эцэст нь анхааруулахад, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа хуваарилагдсан гэдэг нь та хувьцааныхаа жинхэнэ эзэн болчихлоо гэсэн үг биш юм байна. Та өөрөө хөрөнгийн биржид бүртгэлтэй, брокер диллерийн компани дээр өөрийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээгээ хуулбарын хамт авч очсоноор, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулан өөрийн эзэмшлийн болгох ёстой.

Хэрвээ та дансаа нээлгэвэл таны үнэт цаасны дансанд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа байрших бөгөөд Засгийн газраас шийдвэр гарч арилжаа эхлэх үед та хувьцаагаа зарцуулах эрхтэй болно. Харин тэр хүртэл хүлээх л үлдлээ.

Яагаад гэвэл, аж. Үүнээс хамгийн боломжтой нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дэргэд охин компани байгуулах замаар шийдвэрлэх гэнэ. Охин компаниа олон улсын стандарт шаардлагад нийцсэн менежменттэйгээр байгуулах бөгөөд Тавантолгой ордыг бүхлээр нь бус лицензийн тодорхой хэсгийг эзэмших юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.