Сүхбаатарын талбай тойрсон нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгүүдийг хувьд шилжүүлж, эзэмшүүлсэн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Тэдгээр талбайнуудыг буцааж авч, дээрн ь баригдсан барилга байшингуудыг нураахаа ч онцолсон билээ.
Чухам яг ямар ямар талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг хумсалж, хувьд эзэмшүүлснийг хүргэж байна.
Газраасаа хумслуулсан нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгүүд:
Улаанбаатар банкинд: /НЗД-ын 2012.07.09 А/493-р захирамж/
- МУИС-ийн урд талын "Оюутны талбай"- 0,12 га
- Хөрөнгийн биржийн баруун тал - 0,07 га
- Асашёорү цэцэрлэгт хүрээлэн - 0,24 га
- Улаанбаатар зочид буудлын урд талын Монгол-Туркийн найрамдал цэцэрлэг -1,08 га
- УДЭТ-ын урд талын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай – 0,4 га
"Ю Би Констракшн" ХХК-д: /НЗД-ын 2006.05.10 А/216-р захирамж/
- Сүхбаатарын талбайн урд тал -2,5 га
"Шинэхэн групп" ХХК-д:
- Их тэнгэрийн ам -5 га
100 гаруй ААН-д:
- Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн 3000 гаруй га газрыг хувьд шилжүүлжээ. Энэ мэтээр маш олон нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хувьчилж, зарж, бусдад эзэмшүүлсэн нь Г.Мөнхбаяр, Э.Бат-үүл, С.Батболд... гээд үе үеийн хотын дарга нарын гарын үсэгт захирамжаар гарсан байх ажээ. "Магадгүй бүр Төрийн ордны газрыг ч бусдад шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй" хэмээн сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
Энэ бүхэн газрын наймаа хэрхэн цэцэглэж, түүнд тавих хяналт огт байхгүйг харуулна.