СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тяньаньмины талбайг хамгаалалтад авч зураг дарахыг хориглов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын нийслэл Бээжин хот дахь Тяньаньмины талбайд 30 жилийн өмнө аймшигт үйл явдал болсныг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлов. 1989 онд зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн ардчилал, эрх чөлөөний төлөөх жагсаалыг цэргийн хууль баталж зургадугаар сарын 3-4-нд шилжих шөнө хүчээр дарсан байдаг.

Эдийн засгийн инфляци, засгийн газрын авлига хээл хахууль, эрх чөлөөг хаан боогдуулах явдал, улс төрийн хэт оролцоог эсэргүүцэн сая гаруй иргэн босчээ. Эцэст нь Төрийн зөвлөл армийн 300,000 гаруй бие бүрэлдэхүүнийг бүрэн зэвсэглэж танктай Бээжинд тараан байршуулж гал нээснээр багадаа 2,600 иргэн амиа алдсан гэж үздэг.

 

 

Өнөөдөр Бээжин дэх Тяньаньмины талбайг бүрэн хамгаалалтад авсан ба нам гүмхэн байна.

Энгийн болон дүрэмт хувцастай цагдаагийн ажилтнууд талбайг хамгаалж ирсэн зочдын цүнхийг шалгасан байна. Цагдаагийн автомашинууд талбай хүрэх замд хамгаалалтад гарчээ. Гадны сэтгүүлч сурвалжлагчдыг талбай руу орохыг хориглож энгийн хувцастай цагдаагийн ажилтнууд тэднийг зураг даруулахгүй байхыг оролдсон байна.

 

 

Гэсэн ч энэ өдрийг аль болох нам жим байлгаж, эргэн дурсахгүй байх үүднээс эрх баригчид арга хэмжээ авч байна гэж олон улсын хэвлэлийн агентлагууд дамжуулж байна.

1989 оны жагсаалыг хүчээр дарахад хэдэн зуугаас хэдэн мянган жагсагч залуус амиа алдсан гэдэг ба 2017 онд Их Британийн Засгийн газрын тусгай албанаас уг жагсаалын үеэр 10,000 хүн амиа алдсан гэж мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.