Дундад зууны үеэс улбаатай нэн ховор, түүхэн олдворыг танилгүй Эдинбургийн эртний эдлэлийн худалдаачин 1964 онд таван фунт стерлингээр худалдаж авч байжээ. 55 жилийн турш шургуулганд хадгалсан шатрын хамгаалагч буюу одоогоор тэргийг Сотебайс дуудлага худалдаанд аваачсан хүмүүс мэл гайхсан байна.
Учир нь өвөөгийнх нь таван фунт стерлингээр худалдаж авч байсан тэрэг 12-13 дугаар зууны ховор нандин олдворын нэг хэсэг байсан тул багадаа сая фунт буюу 1,3 сая ам.долларын үнэ хүрнэ гэдгийг дуудлага худалдааны шинжээч хэлжээ. 1831 онд Шотландын Аутер Хебридесээс олж байсан Lewis шатрын нэг хэсэг байжээ.
Уг шатрын 93 ширхэг ноён, бэрс, морь, тэмээ, хүү зэргийг олсон байдаг ба нэг морь, дөрвөн тэрэг нь сураггүй алга болоод 200 орчим жил болж байгаагийн нэг нь энэ юм. Далайн морины соёогоор урласан 8,8 см өндөр тэрэг Европын соёл иргэншлийн түүхийг хадгалсан тун ховор олдвор ажээ.
Их Британийн музейд 93 ширхэг шатрын 82 нь хадгалагддаг бол 11 нь Шотландын Үндэсний музейд байдаг. Уг тэргийг ирэх долдугаар сарын 2-ны өдөр дуудлагаар худалдана.
Эх сурвалж: www.bbc.com