СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Хашаандаа гүний худагтай иргэдийг 10-р сар хүртэл бүртгэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Усны тухай хуульд заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага өнгөрсөн аравдугаар сараас 2019 оны зургадугаар сарын 1-ний дотор нийслэлийн Байгаль орчны газраас ус ашиглах дүгнэлт гаргуулан, гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдсэн билээ. Дээрх хугацаанд хэдэн иргэн, аж ахуйн нэгж гэрээ байгуулсан талаар нийслэлийн Байгаль орчны газрын Усны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар Усны тухай хуульд заасны дагуу хоногт 50-100 метр кубийн хооронд ус ашигладаг аж ахуйн нэгж байгууллагууд Туул голын сав газрын захиргаа гэх мэт холбогдох газруудаар дүгнэлтээ гаргуулан манай газартай гэрээ байгуулан ажиллах ёстой. 50 метр кубээс доош ус ашигладаг аж ахуй нэгжүүд харьяа дүүрэгтэйгээ гэрээ байгуулна.

. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 10 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахаар ажиллаж байна. Манай газрын хувьд 50 орчим газрын ус ашиглалтын дүгнэлтийг гарган харьяа дүүрэг рүү нь хүргүүлсэн.

 . Иргэдийн хувьд гүний худаг ашиглаж байгаа бол усны төлбөрөөс чөлөөлөгддөг. Гэхдээ заавал худгаа бичиг баримттай болгох ёстой. Урьд нь бичиг баримтгүй байсан худгуудыг бичиг баримтжуулах, нийслэлийн нутаг дэвсгэр дээрх худгийн нэгдсэн цахим мэдээллийн санг бий болгох зорилгоор иргэдийг худгаа бүртгэжүүлэх шаардлага тавьсан. .

-Урьд нь хэзээ бүртгэжүүлэх ажлыг хийж байсан бэ?

-Гүний худагтай иргэн, аж ахуйн нэгжүүдийн тооллого судалгааг 2013 онд хийсэн байдаг. Үүний үр дүнд 5300 гүний худгийг тоолсон байдаг. Зургаан жилийн турш дээрх тоо 9000 орчим болсон. Уг .

Гэрээ байгуулах хугацаа дууссан тул мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтаар гэрээ байгуулаагүй, бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй ус ашигласан аж ахуйн нэгжүүдийг торгоно.

-Ямар хэмжээний торгууль шийтгэл ногдуулдаг вэ?

-Аж ахуйн нэгж байгууллагуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 1.5 орчим төгрөгийн торгууль ногдуулдаг. Тэрнээс гадна нь урьд онуудад усны төлбөрөө төлөөгүй бол усных нь төлбөрийг  нөхөн төлүүлдэг. .

-Иргэн, аж ахуйн нэгжүүдийн худгийг бүртгэжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Нэгдүгээрт хаана, хаана ямар худгууд байна гэсэн мэдээлэл бий болно. Ямар нэгэн гамшиг, бохирдол бий болоход тэр орчмын худгаас бохирдсон эсэхийг шинжилгээ хийхээс гадна иж бүрэн мэдээллийн сантай болж байна гэсэн үг.

Аж ахуйн нэгжүүд Байгалийн нөөц ашигласны төлбөрөө төлснөөр тодорхой хэмжээг нь усны хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулдаг. Нийслэлийн хувьд жилд 3.2 тэрбум төгрөгийг Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс олдог бөгөөд үүний 35 хувийг байгаль орчин, усны нөхөн сэргээлтэд зарцуулдаг.

-Жилд хэдэн удаа гүний худгийн усаа шинжлүүлэх хэрэгтэй вэ?

-Унд ахуйд хэрэглэж байгаа гүний худгийн усыг улирал тутамд шинжилгээ хийлгэх ёстой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.