СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-04

Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг даргаллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсын .

.

Комиссын энэ удаагийн чуулганд Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 47 улс оролцсоноос Науру Улсын төлөөлөгчдийг тус улсын Ерөнхийлөгч, Камбож Улсын төлөөлөгчдийг Ерөнхий сайд нь тэргүүлэн оролцсон бол Вануату, Тувалу улсууд Шадар сайдын, Бутан, Зүүн Тимор, Лаос, Монгол, Тайланд зэрэг улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцов. Бусад улсын төлөөлөгчдийг тэдгээрийн Засгийн газрын сайд, ахлах албан тушаалтан хийгээд Элчин сайд нар тэргүүлэн оролцов.

 

Чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн нийт 9 тогтоол баталснаас манай төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2018 онд болсон Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаас гаргасан тунхаглал, түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг бэхжүүлэх сэдвээр 2 тогтоол санаачлан батлуулав. Манай тогтоолуудыг Австрали, Бангладеш, ОХУ, Казахстан, Тайланд, Шри Ланка зэрэг улс дэмжиж хамтран зохиогчоор нэгдэн орсон болно.

Мөн чуулганы үеэр Монгол Улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл, Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх  Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуулийн санал хураалтанд олонхийн саналыг авч 2019-2022 онд дээрх хоёр байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллахаар боллоо.

Түүнээс гадна, Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” сэдвээр тусгай арга хэмжээг “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллага, Бангладеш, Энэтхэг улсуудтай хамтран зохион байгуулсан нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, сайн туршлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой болов.

Чуулганы явцад Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана, Бутаны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Танди Доржи, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Жан Жун, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүн нартай тус тус уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг амжилттай даргалахын зэрэгцээ манай улсын ашиг сонирхолд нийцсэн хоёр тогтоол батлуулж, Комиссын харьяа хоёр байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлаар тусгай арга хэмжээ зохион байгуулах зэргээр манай төлөөлөгчид тус чуулганд ихээхэн үр дүнтэй оролцлоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.