Япон улсын албан газруудад эмэгтэйчүүдэд тавьдаг шаардлагыг эсэргүүцэж 19,000 хүн өргөдөлд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурсан бүсгүйчүүд ажлын байран дээр өндөр өсгийт өмсөхөөс татгалзсан байна.
Оршуулгын зочдыг хүлээн авдаг ажилтай Юми Ишикава аяныг санаачилжээ. Тэр ажлын байранд тавигддаг шаардлагын дагуу өндөр өсгийт өмсдөг нь түүнд ямар их дарамт ачаалал үүсгэж, хүнд байдаг тухай Твиттерт жиргэснийг 30,000 хүн бусадтай хуваалцсан байна.
Үүний дараа #KuToo гэсэн хаштаг аян өрнөжээ. Ku гэдэг нь куцу буюу гутал, куцуу буюу өвдөлт гэсэн утгатай үгүүдээс үүдэлтэй юм байна. Аяныг санаачлагч Ишикава холбогдох яамны эрх баригчидтай уулзсан ба бүсгүйчүүд ч мөн ажлын байран дээрээ эрчүүдийн адил хавтгай ултай гутал өмсөж болно гэдэгт итгэлтэй байгаа юм.
Дэлхийн бусад улс орнуудад ийм санал хэд хэдэн удаа гарч байжээ. Их Британи улсад зочид буудлын угтагчаар ажилд орох гэж ирсэн бүсгүйд заавал өндөр өсгийт өмсөх шаардлага тавихад ажлаасаа татгалзсан тохиолдол бий. 2017 онд Канад улсад эмэгтэй ажилчид өндөр өсгийт өмсөх ёстой гэсэн dress code-ыг эсэргүүцэж шаардлагын дагуу цуцалж байжээ.
Бүхэл өдрийн турш өндөр өсгийт өмсөх нь биеийн галбирыг цэгцтэй сайхан харагдуулах хэдий ч биед хэт их ачаалал өгснөөр өвдөх зовиурлахаас гадна хальтирч унах, гэмтэх, хөлөө бэртээх аюултай юм.
Эх сурвалж: www.bbc.com