Forbes сэтгүүлээс рэппер Jay-Z тэрбумтнуудын эгнээнд шинээр нэгдсэнийг албан ёсоор зарлалаа. Тэрээр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан анхны рэппер дуучин болж байна.
Америкийн алдарт Forbes сэтгүүлд нийтэлснээр дуу хөгжим, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, хувцас загварын эзэнт гүрнээ байгуулсан рэпперийн хөрөнгийг нэг тэрбум ам.доллар буюу 800 сая фунт стерлинг хэмээн зарлажээ.
Jay-Z нэгэн удаа “би бол бизнес эрхлэгч биш, харин бизнес, эр хүн” хэмээн хэлж байжээ.
Нэрт дуучин Beyonce-ийн нөхөр рэппер Jay-Z-ын жинхэнэ нэрийг Шаун Картер гэдэг ба Нью-Йорк хотын хамгийн ядуу тарчиг, гэмт хэрэг ихтэй газарт өсчээ. 1996 онд анхны хит цомог Reasonable Doubt-аа гаргаж, 2001 онд The Blueprint цомгоо хэвлүүлсэн нь түүх соёлын чухал олдворуудыг багтаасан тул Үндэсний эрх чөлөөний номын санд хадгалагдсан байдаг.
Энэ жил 49 настай рэпперийн хөрөнгийн жагсаалт:
- 75 сая ам.долларын үнэтэй хөгжмийн каталог
- Armand de Brignac оргилуун дарс болон D’Usse шарзны 410 сая ам.долларын хувьцаа
- Uber компани дахь 70 сая ам.долларын хувьцаа
- Нью-Йорк, Лос Анжелес үл хөдлөх хөрөнгүүд
- Tidal хөгжмийн сувгийн 100 сая ам.долларын хувьцаа
- 50 сая ам.долларын үнэтэй урлагийн цуглуулга
Рэпперийн үзэсгэлэнт эхнэр супер од Beyonce дуу хөгжмийн салбараас 335 сая ам.долларын хөрөнгө цуглуулсан гэж эдийн засагчид үзжээ.
Forbes сэтгүүлээс тэрбумтнуудын жагсаалтад багтаад байсан рэппер, продюссер Dr Dre-г хассан байна. Тэрээр 2014 онд Beats чихэвчийн брэндээ Apple-д худалдсанаар тэрбумтны болзол хангажээ. Гэвч өнгөрсөн жил түүний нийт хөрөнгө 770 сая ам.доллараар тооцогдсон байна.
Эх сурвалж: www.bbc.com