СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгийн ихэнх нутгаар цельсийн 45-50 хэм хүртэл халж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэг улсын ихэнх нутгаар агаарын температур халж цельсийн 45-50 хэм хүрч байна. Өнгөрсөн шөнө Ражастан мужид цельсийн +50,8 хэмтэй хоножээ. Ражастан мужийн Чуру хот нь тус улсын хамгийн халуун цэг юм.

Мөн Мадья Прадеш мужид цаг агаар хэт халсан тухай мэдээлжээ. Ихэвчлэн дээрх газруудад агаарын температур хамгийн өндөр түвшиндээ хүрч халдаг ч энэ зун бусад газруудад ч мөн цаг агаар халсаар байна.

 

 

El Dorado цаг агаарын сайтад даваа гарагт бүртгэгдсэн дэлхийн хамгийн халуун 15 цагийн долоо нь Энэтхэг улсад байгаа юм. Цаг агаар шинжээчид халуун урсгал дахин хэд хоног үргэлжилнэ гэдгийг анхааруулжээ.

 

 

Зарим хотуудад сайн дурын ажилтнууд хэт халуунд албан үүргээ гүйцэтгэж буй хүмүүст хүйтэн уух юм тараасан байна. Хэт халснаас болж гол мөрөн ширгэж усны хомсдол үүсч байгаа сэрэмжлүүлэв.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.